Өнөөдөр “Буянт Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд 17 орны 250 тамирчин оролцоно гэж мэдээлсэн.
Өнөөдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87 болон 97 кг-ын жингийн барилдаан болж байна.
Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг сонгомол бөхийн 97 кг-ын жинд Парисын олимпын хүрэл медальт, Киргизстаны Узур Жузупбековтой барилдлаа. Эхлээд Г.Ганхуяг 6 оноо авч барилдааныг сайхан эхлүүлсэн ч Узур Жузупбеков барилдааныг эргүүлж, 6:10-аар яллаа. Жузупбеков дараагийн тойрогтоо Б.Бат-Эрдэнийг 9:1-ээр мөн ялсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ тайлбарлагч гэх нөхөр ( Шижирээ гэл үү???? ) барилдаан эхлээгүй байхад л ”орилоод, чарлаад ” мөн нэг хэлсэн зүйлээ удаа хэлэх юм ... Дуу нь ямар ч муухай чихарсан, харгиа хатуу дуутай юм.... ”тээртээр ” тээр тээр ” гээд л чарлах юм, их л яар ч үгээ хэлэх юм, зарим үг нь ойлгогдохгүй хурдан хэлэх юм.... мөн ч муухай тайлбарлах юм, Монгол хэлийг сүйрүүлэх юм даа...
Хоосон заал л харагдах, сумын наадам ч энэнээс дээр бас хэдэн үзэгчтэй, хэн ч тоохгүй ийм балай юманд мөнгө үрэх хэрэг юун
Байгаа царай нь сумын наадмын зиндааны л тэмцээн юм аа даа, хөрхий