Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан явдлыг “Огцрох амархан” жагсаалын залуус эсэргүүцэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай 24 цагийн дотор уулзах шаардлага хүргүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан одоо жагсагчдыг хүлээн авч уулзах бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй хаалттай хийхээр болжээ.
Жагсагчдын зүгээс:
- Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах
- Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох
- УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх гэдэг шаардлага тавьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ талын жагсагчдын үндсэн гол зорилго нь ямар ч үнээр, ямар ч аргаар хамаагүй Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг л ЕС-аас зайлуулах гэсэн санаа улам ил тод болж байна даа. Ард нийтийн эрх ашиг уу, авигачдын эрх ашиг уу.
Хаха, огцрох амархан жагсаалын төлөөлөл гэсэн чинь Оюун-Эрдэнийн шургуулсан улсууд байвал яана, кк