Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 03

Мэргэжлийн Сүмогийн холбоо өчигдөр ёкозүна Хакүхогийн өргөдлийг хүлээн авч, Холбооноос гаргахаар шийдсэн.

Хакүхог ингээд сүмогийн ертөнцөөс холдож буйд олон хүн харамсаж буйгаа илэрхийлж буйн нэг нь ёкозүна Кисэносато юм. “Барилдаж байх цаг хугацаандаа бид хоёрт ярилцах боломж нэг их олддоггүй байлаа. Харин түүнийг тамирчны замналаа өндөрлүүлж, Холбоонд ажиллаж эхэлснээс хойш олон удаа ярилцсан. Сүмогоос ингэж гарч буйд нь би маш их харамсаж байна. Бид хоёр цаашид улам хичээн сайн ажиллана гэж ярилцсан юмсан” хэмээн Кисэносато өгүүлжээ.
 


Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан давсан дээд амжилтыг эвдэхээр Хакүхо 63 давчихаад байхад 2010 оны Кюүшюү башёд давааг нь зогсоосон хүн бол Кисэносато.

“63 дараалж давсан ёкозүна гэдэг тэс өөр түвшинд байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол итгэхийн аргагүй, гайхамшигтай ялалтын цуврал байсан.
 


Миний хувьд Хакүхо ёкозүнагийн ачаар хүчтэй болсон гэж боддог. Хэрхэн түүнтэй тэмцэлдэх үү, яаж ялагдахгүй байх вэ гэж хичээсэн минь миний амьдралыг өөрчилсөн.

Хэрвээ Хакүхо тийм хүчтэй байгаагүй бол би хүчтэй болохгүй байх байсан. Тэгж надад нөлөөлсөн хүн шүү дээ” хэмээн Кисэносато өгүүлсэн байна.
 


Тэгвэл Кисэносатогийн шавь ёкозүна цол хүртээд удаагүй Ооносато мөн бодлоо хэлжээ. “Ёкозүна Хакүхогийн тухай мэдээг сонсоод би цочирдсон. Би дунд сургуульд байхдаа Хакүхогийн цомд түрүүлсэн минь их урам зориг өгч байлаа. Тэр тэмцээн миний хувьд эргэлтийн цэг болсон гэж хэлж болно. Хакүхогийн цомд барилдсан хөвгүүдээс мэргэжлийн сүмод хүч сорьж буй өөр олон хүн бий” гэжээ.
 


Исэгахама дэвжээний ояката Хакүхог Холбооноос гарсан талаар ярихдаа “Би Миягино оякатаг Холбоонд үлдээхийг хичээсэн. Олон ч удаа ятгасан. Дэвжээг нь мөдхөн нээх байх гэж ч хэлсэн.

Хэрвээ дахиад жаахан тэвчвэл дэвжээ нь нээгдэнэ байх гэж ч хэлсэн. Гэвч тэр шийдвэр дээрээ маш хатуу зогссон.
 


Түүнийг үлдээж чадаагүйдээ уучлалт хүсье. Миягино ояката шавь нартаа их санаа зовж, түргэхэн дэвжээгээ сэргээн нээхийг хүсэж байлаа. Шавь нартай нь ч ярилцахад бүгдээрээ дэвжээндээ эргээд очихыг хүсч буйгаа хэлсэн” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.148) 2025 оны 06 сарын 06

Одоо эх орондоо ирдээ. Иргэншлээ сэргээ. Эцсийн эцэст Хакухог Монгол хүн л аллаа шүү дээ. Тэгээгүй бол Сумогийн холбоо яаж ч чадахгүй хүндэлсээр л байх байсан даа. Япончуудад сайхан далим гарсан.

1  |  0
Зочин(202.21.117.30) 2025 оны 06 сарын 06

Гайхалтай амжилт, Сумо бөхийн түүхэндээ гайхамшигтай амжилт ялалтууд мөн.\nИх аваргадаа эрүүл энхийг хүсэе

0  |  0
Төмөр (66.181.187.175) 2025 оны 06 сарын 06

Домог сонсож уншиж байлаа , харин амьд Домог тэр тусмаа Монголын Аат аварга Мөнхбат аварга хүү сумогын домогт Аварга ХАКУХО - г харж үзэж амьдарч байгаадаа баярладаг монголчууд ,,, та бол надад болон бусад хүмүүст ч итгэл хүч зорилго хүч өгсөн зам мөр юм

3  |  0
mongoloos zail urvag(103.168.34.168) 2025 оны 06 сарын 06

urvagch bandi mini bitgii mongold ireed bai zailj uz gulguu

3  |  4
Болд(202.126.88.139) 2025 оны 06 сарын 05

Эх орныхоо хөгжилд хэрэгтэй юм хийгээсэЙ Улс ьөр гэж бохтр зүйл рүү л бүү ороосой

1  |  2
Учрал(203.91.115.40) 2025 оны 06 сарын 06

Тэмцэх үү тэмцэх вэ? Гэдэг үгээ зөв бичиж сураач а.лнуудаа. редактор гэж байдаг юм уу п.сд.анууд аа.

3  |  2
Zochin(66.181.182.23) 2025 оны 06 сарын 05

Eh orondoo irj eh orondoo heregtei olon zuil hiigeesei gej chin setgeleesee husch bn hairtai shuu

3  |  1
Зочин(66.181.188.251) 2025 оны 06 сарын 05

Харийн хүн нөхөр ч үргэлж дайсан гэж бодож сур! Цус нэгтэй ч хана тусгаар бол дайсан. Хил хязгаар тусгаар бас л дайсан. Ер нь хашаандаа эзэн шиг л ханхалзах нь баяны дээд баян шүү дээ! Хүүхэн сольдог л хувцас япончууд угаагаад авчихна даа

2  |  1
Зочин(103.212.118.20) 2025 оны 06 сарын 05

Иргэншлээ сольсон нь онцгүй л байсан даа!

3  |  1
иргэн(202.126.90.231) 2025 оны 06 сарын 05

Эх оронгүй биш эргээд ир таныг дагасан залуус л гэхээс

3  |  2
Зочин(202.55.188.107) 2025 оны 06 сарын 07

Эх оронтой,эр зоригтой, түүх бүтээсэн хүн ийм байдаг юм. ДОМОГТ аваргадаа сайн сайхныг хүсье

8  |  2
Уужимбуурал(66.181.176.209) 2025 оны 06 сарын 05

Японы иргэншлээ орхиж эх орондоо ир дээ. Япон эхнэр хүүхзд ч хэрэггүй.Чамайг хайрлаж жаргаах монгол бүсгүй олдоно.Ер нь японтой бид цусан өшөөтэй улс юм шүү

2  |  15
Настангуул(66.181.186.205) 2025 оны 06 сарын 04

Миний дүү Японы сумд гарамгай,зоригтой,тэвчээртэй;хүнлэг сайхан барилддаг байсан болохоор настан бид байнга үзэж талархаж явдаг байсан юм. Япон улсын сумогийн холбоо үнэнч шударга биш ажилласан тул иргэншлээ сольж эх нутаг газар шороон дээрээ ирж маш сайхан амьдрах хэрэгтэй ба бид нар хүүгээ дандаа дэмжиж хамгаалах болно доо.

11  |  2
Зочин(202.126.91.108) 2025 оны 06 сарын 07

Бүх зүйл цаг хугацаатай сайхан барилдаж сайхан амжилт үзүүлж чадсаан сайн шавь нар ч бэлдэж бсан байх. Мэдээж сургамжтай зүйлс ч тохиолдсон. Одоо нас залуу бна амьдралынхаа дараа дараачийн өөр шинэ сорил бэрхшээлд хүчээ сорих цаг ирсэн бхөө. Насаараа Сүмо ордны үүд манах биш

8  |  3
Монгол (202.55.188.97) 2025 оны 06 сарын 05

Японы сумогийн бүх рекордийн 90%-г ганцаараа эзэмшдэг Монгол хүн.. гайхалтай сайхан амжилт гаргасан Домог

24  |  2
Монгол (202.55.188.97) 2025 оны 06 сарын 07

Японы сумогийн бүх рекордийн 90%-г ганцаараа эзэмшдэг Монгол хүн.. гайхалтай сайхан амжилт гаргасан Домог

13  |  2
Дд(103.57.92.71) 2025 оны 06 сарын 07

Энэ япончууд ямар худалч болчихоо вэ

9  |  1
Close menu