Монгол Улсад эрчимтэй хөгжиж, хүүхэд залуусын дунд хурдацтай түгэн дэлгэрч буй спорт бол Жюү Жицү.
Японд 1530-аад онд Жюү Жицүгийн дугуйлан секц хичээллэж байсан тухай баримт байдаг бол Монголд 2000-аад оны дундуур энэ спортод хөгжиж эхэлсэн нь Холбоо байгуулагдсантай шууд холбоотой юм.
Тэгвэл өчигдөр хөнгөн, уян хатны урлаг хэмээгддэг энэхүү спортыг Монголд хөгжүүлж буй Монголын Жюү Жицүгийн Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал болж, удирдлагын бүрэлдэхүүнээ өөрчилж, шинэчилжээ.
Юун түрүүнд тус Холбооны гурав дахь ерөнхийлөгч С.Мөнхсүхэд талархлаа илэрхийлсэн байна. Үүний дараагаар Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Мягмардорж, Н.Эрдэнэбаатар, Ө.Эрдэнэбаатар, С.Мөнхсүх, Ц.Чинзоригт, Г.Дашням, О.Эрдэнэсамбуу, П.Бүрэнжаргал, Б.Ариунцог, Н.Цагаанбаатар, Э.Эрдэнэбаяр, А.Өнөржаргал, О.Болд-Эрдэнэ нар сонгогдсон байна.
Харин Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ганзоригийн Дашням Удирдах зөвлөлийн 12 гишүүний 8-ынх нь санал авч, ялалт байгуулжээ.
Тэрбээр сонгуульд ялалт байгуулж, ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа "Дэлхийн аварга, 2026, 2030 оны Азийн наадмаар алтан медалийн төлөө ажилламаар байна. Бид шигшээ багийн багш, тамирчдыг тултал дэмжиж ажиллах ёстой. Тийм учраас миний бие өнөөдөр нэр дэвшсэн юм. Одоо харуулах л үлдлээ. Яаж сэтгэлтэй, нээлттэй, шудрага, үнэнч, үр дүнтэй ажилладгийг үзүүлнээ. Би та бүхний итгэлийг алдахгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
баас шиг царайтай иддаа, скүүтэр оруулж ирснээс болж олон хүн тахир дутуу болсон ш дээ
Хэхэ, энэ жэ жэжэгийн дэлхийн аваргаар монгол яах ч юм билээ, ямар ч сураггүй эд ш дээ, сохроор бөх шүтдэг үе ч өнгөрөөд удаж байна ш дээ