Маргааш Унгарын нийслэл Будапештэд Жүдо бөхийн ДАШТ эхлэх гэж байна. 7 хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд 93 улсын 557 тамирчин бүртгүүлсний дотор давхардсан тоогоор Олимпын 20, Дэлхийн 28 аварга байна.
Энэхүү Олимпын 20 аваргын 8 нь Парисын олимпын наадмын холимог багт багтан түрүүлсэн Францын тамирчид байна. Бусад аваргууд бол хувийн дүнгээр аварга болсон юм. Аваргууд дотор ах дүү Гүржийн Хифүми Абэ, Үта Абэ, Гүржий Лаша Бекаури, Чехийн Лукаш Крпалек нарын зэрэг хүчтэнүүд байна.
Унгарын ДАШТ-д барилдах олимпын 20 аварга:
Хидаят Хейдаров, Зелым Коцоев (хоёулаа Азербайжан), Рафаэла Силва, Беатрис Соуза (хоёулаа Бразил), Лукаш Крпалек (Чех), Лука Мхеизе, Валид Кьяр, Жоан-Бенжамен Габа, Максим-Гаэль Нгаяп Хамбу, Амандин Бушар, Ширин Букли, Сара-Леони Сисик, Роман Дико (бүгд Франц), Лаша Бекаури, Лаша Шавдатуашвили (хоёулаа Гүрж), Аличе Белланди (Итали), Хифуми Абэ, Үта Абэ, Таканори Нагасэ (бүгд Япон), Дистриа Красники (Косово).
Дэлхийн 28 аварга дотроос тус бүр 4 түрүүтэй ах дүү Абэ ялгарч байна. Мөн гурван түрүүтэй Гүржийн Тато Григалашвили, хошой аварга Лукаш Крпалек, Хорхе Фонсека, Николоз Шеразадишвили болон Рафаэла Силва нарын нэрс харагдана.
Унгарын ДАШТ-д барилдах Дэлхийн 28 аварга:
Хидаят Хейдаров, Зелым Коцоев (хоёул Азербайжан), Матиас Кассе (Бельги), Рафаэла Силва (Бразил), Энди Гранда (Куба), Лукаш Крпалек (Чех), Марго Пино, Роман Дико (Франц), Тато Григалашвили, Лука Майсуразе, Гурам Тушишвили, Георгий Сардалашвили, Лаша Шавдатуашвили (бүгд Гүрж), Инбар Ланир (Израиль), Одетта Жуффрида (Итали), Гоки Тажима, Хифүми Абэ, Үта Абэ, Таканори Нагасэ (Япон), Николоз Шеразадишвили, Франсиско Гарригос (хоёулаа Испани), Хух Мими, Ким Мин Жон (хоёулаа Өмнөд Солонгос), Йоанн ван Лисхаут (Нидерланд), Нильс Стамп (Швейцарь), Жорже Фонсека (Португал), Армен Адамян, Инал Тасоев нар юм.
Сонирхолтой нь тэмцээнийг зохион явуулах Унгарын Жүдо Бөхийн Холбооны хүсэлтээр энэхүү ДАШТ-ий квотод 3 тамирчнаа нэмэхийг зөвшөөрч, нийт 21 унгар бөх барилдах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа манайханд шаанс байхгүй дээ, эмэгтэйчүүд аз байвал ганц нэг хүрэл юу юм бэ, харин эрчүүдийг нь бол хараад ч хэрэггүй, ойлгомжтой