Аугаа тамирчдад ч дутуугийн мэдрэмж, үл хайрлагдахын шаналал байдгийг “Их дуулга”-ын 24 түрүүтэй эдүгээ 38 настай серб теннисчин Новак Жокович дэлгэн ярьжээ.
“Намайг хэзээ ч Федерер, Надаль хоёр шиг хайрлаж байгаагүй. Яагаад гэвэл тэр хоёртой би зэрэгцэх ёсгүй байсан байх. Би бол тэр хоёрыг байж байхад дэргэд нь очоод “Би дугаар нэг шүү” гэж хэлсэн жижигхэн залуу, илүүдэл нэгэн учраас тэр. Олон хүнд над шиг илүүдэл таалагдаагүй.
Би үргэлжлүүлэн тоглосоор байсан авч тав дахь илүү дугуй шиг, хүсээгүй хүүхэд шиг мэдрэмж төрдөг байлаа. Яагаад ингээд байдаг юм бол? гэж өөрөөсөө асууна. Ингэж бодохоор сэтгэлд их хөндүүлэж эмзэглэнэ. Би арай жаахан дээр байх юм бол хэзээ нэгэн цагт фанатууд намайг хүлээн авна гэж найдсан ч түүгээр болоогүй.
Гэхдээ л би зүрх сэтгэлээ үргэлж нээж, сайн сайхан бодолтой явахыг хичээсэн.
Надалийг ч, Федерерийг ч үргэлж хүндэлсээр ирсэн. Тэдний тухай нэг ч муу үг унагаж үзээгүй. Харин ч тэр хоёртой эн зэрэгцэхийг хүссээр ирсэн. Гэхдээ Надаль бид хоёр илүү сайн харилцаатай байдаг юм” хэмээн Жокович өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
zevuun muslim serb