“Хасын хүлгүүд” Азид гурвалж, амжилтын замыг нээв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 14

Монголын сагсан бөмбөгийн баг Азийн Аваргуудын лигт хүрэл медаль хүртлээ. Жүдогийн ДАШТ-д Кадербекийн Ёолк хүрэл медаль хүртэхийн өмнөхөн энэхүү түүхэн үйл явдал болсон юм.

Азийн Аваргуудын лигийн түүхэнд гэнэт ийм үсрэнгүй цойлж гарч ирсэн баг үгүй гэнэ. Coca-Cola аренад тэмцээнийг зохион явуулагч орны баг “Шабаб Аль-Ахли”-г 84:79-өөр “Хасын Хүлгүүд Бронкос” хожсоноор тивдээ гурвалсан төдийгүй дараа дараачийн амжилтын үүдийг нээж, өндөр босго тавьж өглөө.
 
“Одоо цаашид Бронкосыг лигтээ түрүүлсэн түрүүлээгүй наад тэмцээндээ заавал оруулж байгаарай” гэж дэвэрч хөөрсөн нэгэн сагс сонирхогч сэтгэгдэл бичжээ. Үнэхээр тэгж хэлмээр баярлуулсан.

Өнгөрсөн жил BCL Asia-гийн сонгон шалгаруулах тоглолтод хожигдсон ч энэ удаад Э.Ариунболд дасгалжуулагчтай залуус хүрэл медаль хүртлээ. Энэ бол түрүүн өгүүлсэнчлэн зөвхөн “Хүлгүүд”-ийн түүхэн амжилт бус энэ тэмцээний бас нэгэн өвөрмөц, төсөөлөөгүй том амжилт байв.

Зүүн Азийнхаа аварга болчихоод ирсэн “Хасын хүлгүүд” Азийн клубүүдийн дундах хамгийн нэр хүндтэй тэмцээнээс медаль хүртсэнээр улсынхаа ч хамгийн өндөр амжилттай клуб болов.
 
“Сэтгэл маш их хөдөлж байна. Бид бүгдээрээ их догдоллоо. Монголын сагсанбөмбөгийн хувьд энэ маш том амжилт. Монголын сагсчид, дасгалжуулагчид, ажилтнууд, Холбооныхон бүгдээрээ олон жилийн турш ийм амжилтыг хүсэж, мөрөөдөж байсан” хэмээн Э.Ариунболд дасгалжуулагч хэлжээ.

Энэ ялалтад А.Азбаяр гол үүрэг гүйцэтгэлээ. 28 оноо авсан залуу тамирчны хамгийн чухал оноо нь тоглолт өндөрлөхөөс 1:11 минутын өмнө тоог 84:77 болгосон нь байв.

20 настай А.Азбаяр мөн 6 самбар, 2 таслалт, 2 блок хийсэн. Түүнийг Ян Миллер, Жордан Толберт нарын легионер сайн дэмжиж тоглолоо.

“Би монгол залуусаараа үнэхээр их бахархлаа” гэж дасгалжуулагч Э.Ариунболд өгүүлсэн нь зөвхөн А.Азбаяр ч бус Б.Барсболд 10 оноо, 5 самбар, 6 дамжуулалт өгснийг үнэлсэн үгс байв. “Залуус маань бэлтгэл дээр ч, тоглолтод ч бүх хүчээ дайчлан тоглодог нь бахархмаар” хэмээн баяр хөөрт умбасан дасгалжуулагч үргэлжлүүлэн өгүүлжээ.

Толберт 13 оноо, 11 самбар авснаар эхнээсээ өрсөлдөгчөөсөө хол хоцорчихгүй, тоог ойрхон барихад их нэмэр өгсөнийг дурдахгүй байж болохгүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.135) 2025 оны 06 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зүч(103.212.162.143) 2025 оны 06 сарын 14

баяр хүргье. Сагсан бөмбөгт түүх бичсэн амжилт ...

0  |  0
Close menu