Өнөөдөр Б.Хүдэрчулуун Дэлхийн татамид анх гарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 18

 

Унгарын нийслэл Будапештийн Ласло Паппын нэрэмжит ордонд болж буй 2025 оны жүдо бөхийн ДАШТ-ий -100 кг-ын жинд өнөөдөр Монголын 22 настай залуу тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун гарах болно.

Анхны ДАШТ-дээ оролцох Б.Хүдэрчулууны эхний өрсөлдөгч Их Британийн 23 настай Оливер Баррат. Европын АШТ-ий мөнгөн медальтай энэ бөхийг ялбал дараа нь Тажикистаны 25 настай Жахонгир Мажидовтой барилдах магадлал өндөр байна. Мажидов сарын өмнө Душанбэгийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн АШТ-ий хошой хүрэл медалтай бөх юм.

Одоогоор ДАШТ-ий 10 жингийн аваргууд тодорчихоод байна. 10 алтан медалийн 6-г нь Японы тамирчид хүртсэн. Франц, Гүрж, ОХУ, Италийн жүдоч тус бүр нэг алттай байна. Монголын баг тамирчдаас К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 12 дугаар байрт жагсаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu