Унгарын нийслэл Будапештийн Ласло Паппын нэрэмжит ордонд 2025 оны жүдо бөхийн ДАШТ энэ сарын 13-нд эхэлж, өнөөдөр холимог багийн аварга тодорсноор өндөрлөх болно.
Монголын баг тамирчид сүүлчийн өдөр холимог багийн сугалаанд хамгийн хатуу өрсөлдөгчтэй хэсэгт орсон гэж хэлж болох биз ээ. Монголын багийн орсон хэсэгт Франц, ОХУ, Өмнөд Солонгос байгаа юм. Эхний өрсөлдөгч нь Өмнөд Солонгосынхон.
Хэрвээ солонгосчуудыг даваад гараад ирвэл Франц-ОХУ-ын аль ялсан нь тулах болно. Францын холимог баг Парисын олимпын аварга болсон бол ОХУ-ын жүдочид энэ ДАШТ-д урьд байгаагүй өндөр амжилтад хүрсэн.
Холимог багийн өрсөлдөөнд Унгарт очсон 93 улсаас 16 нь оролцож байна.
Хувь дүнгээр манай улсын баг тамирчид хоёр хүрэл медаль /К.Ёолк, Б.Ганхайч/, хоёр 7 дугаар /Л.Энхрийлэн, Б.Гончигсүрэн/ байртайгаар 15-т жагслаа.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа муу багт ямар ч сугалаа хатуу л даа, багийн барилдаанд манайхаас муу баг гэж байхгүй байх оо, ер нь багийн барилдаанд оролцох хэрэг байгаа юм уу