/П.Орхон УЛААНБААТАР OPEN-ий алтаар олимпын эрэл хайгуулаа дахин бадраалаа/
“...2017 онд Дэлхийн аварга болохоосоо жилийн өмнө Иваны Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээнд Каори Ичогийн 13 жилийн турш үргэлжилсэн ялалтын цувралыг тэр зогсоосон юм.
2018 онд Бишкект болсон Азийн АШТ-д түрүүлээд мөн Монголын Улаанбаатарт зохиосон нээлттэй УАШТ-д түрүүллээ. Гэвч хэдэн сарын дараагаар Азийн наадамд 62 кг-ын жинд түрүүлсэн ч допингийн шинжилгээнд бүдэрлээ.
Цойлж гарч ирснээ үхлийн уналтад орж, дөрвөн жил барилдах эрхээ хасуулав. Энэ урт хугацаанд П.Орхон хувийн амьдралдаа анхаарлаа хандуулжээ.
“Их гунигтай байсан хүүгээ өсгөж, жирийн амьдрахаар шийдсэн. Гэр бүлдээ анхаараад завгүй байлаа. Хамгийн гол нь миний оюун ухаан, сэтгэл санаа хүчтэй байх ёстой байлаа” гэж ярьж байна.
Одоог хүртэл Монголын сүүлчийн Дэлхийн аварга хэвээрээ байгаа тэрбээр 2022 онд спортдоо буцан ирж, ДАШТ-д оролцох Монголын шигшээд багтсан юм. 2023 оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2024 оны Парисын олимпын эрхээ авлаа.
Барилдах эрхээ хасуулснаас хойш 7 жил өнгөрч, бөхийн хувьд харих үедээ орсон ч гэлээ тэмцлийн галаа дахин бадраахыг хүссэн хэвээр байна. Үүнийхээ төлөө эхний алхмаа ч хийж, Улаанбаатар OPEN тэмцээний алтан медаль хүртлээ.
31 настай тамирчин бүсгүй зөвхөн Монголд биш Азид шилдэг нь гэдгээ хөгжөөн дэмжигчид, гэр бүлийнхнийхээ өмнө харуулахыг зорьсон юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд элэг нэгт, өрсөлдөгч Сүхээгийн Цэрэнчимэдийг 11:2-оор ялсныхаа дараагаар “Энэ жил би хоёр дахь тэмцээн /олон улсын бол эхний/-дээ оролцож байгаа болохоор хүнд байна. Тайван байсан тулдаа ялж чадлаа. Сэтгэлээ санаа тавгүй байсан болохоор эхний барилдаанд бэлэн биш байсан юм. Гэвч дараа дараачийн барилдаандаа илүү сайн барилдаж чадлаа. Хүнд байлаа гэж би хэлсэн шүү дээ. Үнэндээ би одоо юунд ч бүрэн итгэлтэй байж чадахгүй байна” хэмээн Парисын олимпоос хойш анхны олон улсын тэмцээндээ оролцсоныхоо дараа хэлсэн юм.
17 жилийн өмнө үеэлүүдээ дагаж Улаанбаатарт бөхөөр хичээллэж эхлэхдээ П.Орхон ийм өндөр түвшний бөх болно гэж төсөөлж байсангүй. Тиймээс Дэлхийн аварга болсныхоо дараагаар энэ спортыг сонгон хичээллэж, бахархам амжилтад хүрсэндээ аз жаргалтай байлаа.
“Би гэрийнхээ долоо хүүхдээс ганцаараа бөх. Үеэлүүд маань барилддаг байсан ч удалгүй больчихсон. Харин би болиогүй, үргэлжлүүлсэн. Надад бөх маш их таалагдсан юм” гэж өгүүллээ.
Олимпын медальгүйдээ харамсаж явдгаа ч хэллээ. Хоёр ч удаа Олимпын дэвжээнд гарсан ч медаль хүртэж чадаагүй. 2016 оны Рио-гийн олимпын наадамд дагах барилдаанд ялагдсан бол Парист хүрэл медалийн төлөө сайн мэдэх өрсөлдөгч Айсүлү Тыныбековад ялагдсан.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмаас медаль хүртэх нь одоо түүний ганц хүсэл тэмүүлэл нь. “Лос-Анжелесийн олимп хүртэл барилдаж чадна гэдэгтээ би итгэлгүй байна. Гэхдээ ямар ч байсан хичээгээд үзнэ. Сүүлийн олимпын наадам миний бөхийн замналд маш хүндээр туссан. Гэлээ ч дахиад нэг оролдоод үзнэ. 62 кг-ын жинд олон сайн бөх бий. Тийм болохоор бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Бөхийн Нэгдсэн Холбооны албан ёсны цахим хуудаст Пүрэвдоржийн Орхоны тухай нийтлэл өчигдөр гарлаа. Нийтлэлийг Винай Сивах бичсэн байна. Тус нийтлэлийн зарим хэсгээс уншигчдадаа хүргэлээ.
Сэтгэгдэл ( 23 )
Олимпийн медалтан болох болно Амжилт дүүд
Олимпийн медалтан болох болно Амжилт дүүд
ЛА ын олимп хэрэггүй. Дүү нартаа хүчтэй өрсөлдөгч байж бэлтгэлийг нь хангаж өг. Залуу хүүхдэд хаалт болоод юу гэхээв
Гайхамшигтай бөх шүү цаашдын амьдралд нь аз жаргал хүсье Олипын аврага болох болтугай
Байгалиас заяасан төрмөл бөхдөө..бярдаж барилддаг гоё шүү..хангалттай сайн барилдсан шүүү...28 оны олимпоос найдлага бүрэн байгаа..медаль аваагүй ч хамаагүй барилдах л хэрэгтэй..
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Амжилт нь чухал гэр бүл мүл хамаагүй хөлс хүч хичээл зүтгэл сэтгэл зүрх бнаа бна
МУГТ П.Орхон бол өвөрмөц барилдаантай,сэтгэл зүй өндөртэй Дэлхийн шилдгүүдийн нэг. Олимп, Дэлхийгээс медаль авах боломжтой . Амжилт хүсье
Энэ охиныг ид үед нь муухай хорлосон доо. Хорлолд өртөөгүй бол олимпийн медаль энүүхэнд байлаа. Гэхдээ бас арай болоогүй бнаа. Үзнэ шүү Орхоон.
Муухай л юм болж нэр хугарах юм хийсэнлээ харамсах нь
Орхон ёстой ид гялалзаж, олимпийн аварга цолыг гуядаж авах болчихсон үед нь Т.Батцэцэг л допингтой ус өгч Азийн аваргын тэмцээний үед хорлосон доо. Тэгээгүй бол олимпын аварга, дэлхийн хэд хэдэн удаагийн аварга болохоор тасархай байсан охин доо. Даанч харамсалтай шүү.
сайхан барилдаан болж хурд давуу, дээрээс бяр ихтэй байлаа, муусай охидоо энэ үед л дэмжих хэрэгтэй юм
Нөхрөөсөө салаад өөр бөхтэй суусан гэх нь үнэн юм уу
SEXSEER VANXANDI90955877ANUSDI
demjideg shvv Orhoniig
Орхоныг дандаа дэмждэг шүү !\nАмжилт !!!
Орхоныг дандаа дэмждэг шүү !\nАмжилт !!!
zailj uzej busdad ymar ih gai bolov doo
Хурд,хүч дутагдахын цагт дасгалжуулагч болж шавь нараа дэлхий,олимпийн мэдалийн замд оруулаарай.Тэр болтол олимпоос мэдаль авах боломж бол чамд байгаа,шийдвэрийг тамирчин өөрөө л гаргана.
Тэмцэх хүсэл зориг, өөртөө итгэлтэй байгаа бол барилдаанаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин ууж, идэх хооллох асуудалд маш нарийн хянуур хандахгүй бол өрсөлдөгч, хорон санаат этгээдүүд юу ч хийхээс буцахгүй шүү. Тамирчны сэтгэл зүйн бэлтгэл ар гэрийн, ахуй амьдралын аар саархан зүйлд түүртэх ёсгүй. Тулалданаа, яалт ч үгүй хүчинд автаж ялагдаад байвал зодог тайлаад дасгалжжуулагч хийгээд шавиа олимт, дэлхийн аварга болгож сэтгэл хангалуун байж болно доо ...
Amjilt xvsie
Орхонд одоо боломж байхгүй ээ, нэр хугарахаар яс хугар гэгчээр допингийн түүхтэй бөх өндөр амжилт гаргахыг дэлхийн холбоо нь зөвшөөрөхгүй, зүгээр хараад суухгүй л болов уу, тэгээд ч нас нь яваад, бие нь ч дийлэхгүй, ёстой нөгөө допингоо хэрэглэхгүй бол явахгүй ш дээ