Леброн Жэймс: Хэрвээ Вэмби шидэлтүүдийг минь хаагаад байвал...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 22

 

Леброн Жэймстэй холбоотой хэд хэдэн мэдээлэл дараалан цацагдсан тул нийлүүлээд нэг дор мэдээлье.

Эхлээд гарчгийн дагуух яриаг хүргэе. “Цаашид удаан тоглож чадах эсэхээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Вэмби миний шидэлтүүдийг хаагаад, бөмбөгийг үзэгчид рүү чулуудчихаад байвал замналаа өндөрлүүлдэг л байх даа” хэмээн инээмсэглэн өгүүлжээ.

Виктор Вэмбаньяма Шаолинь сүмд очиж, бясалгал, дасгал хийсэн юм билээ. “Тэнд очсоноор би их зүйл сурлаа. Биедээ дасаагүй хөдөлгөөн, хүчийг мэдрэх гэж очсон юм. Миний дассанаас маш их өөр байлаа. Кунг-фугээр өдөр бүр хичээллэж үзлээ. Веганы сүм байсан байхаа. Би тусгаарлагдаж, даяан хийсэн маягтай ганцаараа байж үзсэн. Ихэнх хоол нь будаатай юм билээ” хэмээн франц залуу ярьжээ.

Эргээд Леброны яриа руу оръё. NBA-гийн финалын цувралд 7 дахь тоглолт гарах болсон нь Ти Жэй Макконнеллтой холбоотой гэсэн байна. “Хэрвээ Ти Жэй Макконнеллийг харах юм бол хамгийн өндөр нь биш, хамгийн хурдан нь уу гэхээр бас биш. Тэгсэн хэрнээ хэзээ юу хийх нь мэдэгддэггүй. Тийм л учраас финал 7 дахь тоглолт руу очсон” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Davenport(5.62.57.69) 2025 оны 06 сарын 22

I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recover

0  |  0
Close menu