NBA-гийн хоёр том одын тухай хоёр өөр сэдвийн мэдээ хүргэе.
Жэймс Хардений нэр хүчингийн хэрэгт холбогдлоо. Гэхдээ тамирчин өөрөө хэргийг үйлдсэндээ бус хайхрамжгүй хандаж, хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр буруутжээ.
Хардений хамаатан гэх Жастис Армани Блэкберн хэмээгч нь өнгөрсөн шинэ жилээр сагсанбөмбөгчийн харшид болсон үдэшлэгийн үеэр хүчингийн хэрэг үйлдсэн бололтой.
Хохирогч Мариса Уотлигийн мэдүүлснээр бол үдэшлэгийн үеэр уух юманд нь унтуулагч хийж, ухаан алдсаных нь дараа Блэкберн хүчиндсэн гэнэ. Гэрт нь болж буй энэ хэргийг Жэймс Харден анзаараагүй юмуу эсвэл анзаарахыг ч хүсэлгүй, хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаа юм байна.
Марис Уотли хэргийг тангарагтны шүүхээр таслуулахыг хүсэж буйгаа мэдэгдсний зэрэгцээ багагүй хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Одоогоор Хардений хуулийн төлөөлөгч энэ талаар тодорхой хариу мэдэгдэл хийгээгүй байна.
26 настай словен тамирчин Лука Дончич илүүдэл жинтэй нь илт харагддаг. Өвдөгний гэмтэлд жин нь нэрмээс болдог ч гэж зарим нь үздэг. Тэгвэл The Athletic-ийн тоймч Дэн Войкийн мэдээлснээр бол сүүлийн үед Дончич олон кг жин хасаж, огцом туржээ. Энэ нь хоолны дэглэм сайн барьж буйтай холбоотой гэнэ.
Дончич өмнө нь сагсанбөмбөгийн бэлтгэл хийх маягаар жиндээ анхаардаг байсан бол энэ зун хоолны дэглэм барих нь илүү өгөөжтэй гэж үзсэн байна.
Ирэх наймдугаар сарын 27-нд Европын АШТ эхэлнэ. Тус тэмцээнд Словенийн шигшээдээ багтан оролцохоор төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )