Гольфын түүхэн дэх хамгийн аугаа тамирчдын нэг, мөн дуулиан шуугиант од Тайгер Вүдс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүүгийн эхнэр асан Ванесса Трамптай хамтдаа амьдраад хэдэн сар өнгөрлөө.
Хосуудын ойрын гэх эх сурвалжийн мэдээлснээр бол тэд гэрлэх тухай ярилцаж эхэлжээ. “Тэдний харилцаа маш гүнзгий. Гэрлэхийн даваан дээр байгаа гэж хэлж болно. Ванесса одоо л амьдралаас аз жаргал мэдэрч байгаа гэсэн. Аз жаргалаа анх удаагаа оллоо гэж хүртэл хэлсэн” хэмээн Трампын тун ойрын гэх эх сурвалж мэдээлжээ.
Доналд Трампын хувьд тэдний харилцааг дэмжиж буйгаа нуугаагүй. “Би Тайгерт ч, Ванессад ч хайртай. Тэр хоёртой онцгой сайн харилцаатай. Тайгер өөрөө надад хоорондын харилцааныхаа тухай эхэлж хэлсэн л дээ. Тэгэхэд нь би дэмжсэн. “Тайгер, энэ чинь сайхан мэдээ байна. Та хоёрын өмнөөс баяртай байна” гэж хэлсэн. Одоо тэр хоёрт аз жаргалтай байх боломж олго. Жаргалтай байг л дээ. Хоёулаа гайхалтай хүмүүс дээ” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч өгүүлсэн юм.
“Ванесса одоо Тайгерийн гэрт хүссэн цагтаа очиж, хүссэн цагтаа явж болохоор болсон. Аюулгүй байдлыг ч бүрэн хангасан. Ер нь Тайгерийн амьдралд бүрэн орсон гэж хэлж болно. Тэр гэрийг эзэмшиж байгаа ч гэж болох байх” хэмээн Ванессагийн ойрын гэх сурвалж үргэлжлүүлэн ярьжээ.
49 настай Вүдс, 47 настай Ванесса нар эхэндээ харилцаагаа нууцлах гэхдээ олон нийтийн газар очоод ойр зогсохгүй, хоорондоо ярилцахгүйг хичээж байсан. Гэвч аажимдаа хэвлэлүүдэд “баригдсан” юм.
Ванесса өмнөх гэрлэлтээсээ буюу бага Доналд Трампаас таван хүүхэдтэй. 2018 онд гэр бүлээ цуцлуулсан. Харин Вүдс өмнөх эхнэр Элинээсээ хоёр хүүхэдтэй. 2010 онд маш том секс дуулиан дэгдсэний дараагаар гэр бүлээ цуцлуулсан түүхтэй.
Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Ванесса, Тайгер хоёр харилцаагаа ил болгож, “Чи минь дэргэд байхад хайрын сэтгэл тэнгэрт дүүлж, амьдрал минь аз жаргалаар бялхах юм. Хамтдаа амьдралын замдаа алхахыг тэсэн ядан хүлээнэ” хэмээн Вүдс сошиал хаягтаа бичиж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00