Сагсан бөмбөгийн 3х3-ийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Монгол улс эх орондоо хүлээн авч, амжилттай зохион явууллаа.
Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэж, олон улсад Монголын сагсанбөмбөгийн хөгжлийг таниулсан том амжилтад хүрсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбооны тэргүүн Сауд Али Аль Тани болон 3х3-ийн тэргүүн Алекс Санчес нарыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр У.Хүрэлсүх “Бид залуудаа гэрлийн шонд цагариг өлгөж байгаад тоглодог байлаа. Гэтэл одоо ДАШТ-ийг эх орондоо зохион байгууллаа. Эх оронд маань сагсанбөмбөг хөгжиж буйд сэтгэл хангалуун байна” хэмээн дурджээ.

Харин Сауд Али Аль Тани тэмцээнийг сайн зохион байгуулсаны зэрэгцээ 3х3-ийг дэмжсэн сэтгэл, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийн хөдөлгөөн, баяр баясгаланг хараад бахархах сэтгэл төрснөө хэлжээ. Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбоо цаашид Монголд сагсанбөмбөгийг хөгжүүлэхэд аль ч түвшинд туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дөрвөн тамирчинд Гавъяат тамирчин цол гардуулсан билээ.
.jpg)
2017 онд 3х3-ийн Азийн цомын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахдаа эрэгтэйчүүдийн шигшээ баг түрүүлсэн түүхтэй. Энэ бол Монголын сагсанбөмбөгийн түүхэнд олон улсын тэмцээнээс хүртсэн анхны алтан медаль болсон.

Сэтгэгдэл ( 0 )