Энэтхэгийн Дели хотоос холгүй орших Гругурамд өчигдөр олныг хирдхийлгэсэн аллага гарлаа.
25 настай теннисчин бүсгүй Радхика Ядавыг гэртээ өглөөний цай бэлдэж байхад аав нь таван удаа араас нь буудаж хөнөөжээ. Таван сумын гурав нь нуруунд тусаж, аминд хүрчээ.
Шархдсан бүсгүйг хамаатнууд нь яаралтай эмнэлэгт хүргэхийг хичээсэн ч эмнэлэгт хүрэхээс өмнө амьсгал хураасан байна.
49 настай Дипак Ядав охиноо сэтгэл гутрал, уур бухимдал мөн ичсэнийхээ улмаас буудан хөнөөснөө хүлээсэн гэнэ. Охиныхоо олсон мөнгөөр амьдардаг, өөрөө бие даан амьдрах чадваргүй гэх зарим хүмүүсийн үгэнд эмзэглэж, ичиж, сэтгэл санаа нь тогтворгүй болсон үедээ энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлжээ.
Радхика Ядав нутагтаа теннисний академи нээж, олон хүүхэд залуусыг сургаж дасгалжуулах ажил эрхэлж, мөнгө олдог байж. Охин нь амжилттай ажиллаж, аавыгаа тэжээж буй тухай нутгийнхны яриаг сонссон Дипак академиа хаахыг шаардсан ч татгалзсан хариулт сонссон тул уураа барьж дийлээгүй гэнэ.
Аавынхаа гарт амиа алдсан бүсгүйн найз нөхөд “Радхика ядарна, гутарна, шантарна гэдгийг мэддэггүй, үргэлж зогсолтгүй ажилладаг байлаа” гэж харамсан өгүүлжээ. Радхика багаасаа л теннист дурлаж, амжилттай тамирчин болохыг мөрөөдсөн ч орчин тойрны хүйсний гадуурхалтаас болж тамирчны зам нь хаагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Ай малнаас дор амьтан байж дээ хайран охин
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:
Бас л мал пизда юмаа
Бас л мал пизда юмаа
Одоо тэжээх хүнгүй шоронд хохь нь
Гунигт харанхуй нийгэм
Аав гэнээ энэ сэтгэцийн өвчтэй өвгөн байгаа андуурсан бна бүүр5сум шүү харгис алуурчин бэ
Хүмүүсийн хов жив гэж, өөрийгөө л буудах байж дээ
Хүмүүсийн хов жив гэж, өөрийгөө л буудах байж дээ