Ига Швёнтек 114 жил үзэгдээгүй хол давамгайллаар Уимблдонд түрүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 13

Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Польшийн 24 настай Ига Швёнтек өрсөлдөгч АНУ-ын Аманда Анисимоваг 6:0, 6:0-ээр нэг ч гэйм өгөлгүй, “үзэлгүй” хожлоо. Энэ хожилдоо ердөө 57 минут л зарцуулжээ.

 


1911 оноос хойш Уимблдоны финалд ийм тасархай хол давамгай хожсон тоглолт болж байсангүй. 114 жилийн өмнө болсон тэрхүү финалд Доротэй Ламберт – Дорои Бүтби нар тулахад теннис орчин үеийн хэлбэрээсээ олон талаар өөр байлаа.
 


"Их дуулга”-ын дөрвөн цувралын хувьд бол 1988 онд домогт Штеффи Граф 6:0, 6:0-ээр Наташа Звереваг бут ниргэсэн удаатай юм. Үүнээс өөр тохиолдол том тэмцээний финалд байсангүй.

Ига Швёнтекийн энэ ялалтын бас нэг онцлог нь тэр зүлгэн дээр итгэлтэй төгс тоглож чаддаггүй байлаа. Бөмбөгийн ойлт бага учраас баруун гарын хүчтэй савалтаараа бөмбөгийг маш хурдтай эргэлттэй цохиход нь саад болж байна гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байсан. Тэгээд ч өмнө нь Уимблдонд 2023 онд шөвгийн наймд шалгарснаас өөр дээш амжилт гаргасан удаагүй.
 


“Дэндүү хол санагдаад байсан учраас би ийм ялалтыг мөрөөдөж ч байгаагүйгээ хэлэх нь шударга байх. “Их дуулга”-д хэд хэд түрүүлчихсэн ч гэлээ энэ удаад ингэж хожно гэж төсөөлсөнгүй. Хамт ажилласан багийнхандаа л баярлалаа гэж хэлье. Тэд маань маш их итгэсэн. Би өөртөө эргэлзэж байхад надад итгэсэн юм” хэмээн Ига Швёнтек өгүүлжээ.
 


“Их дуулга”-ын финалд зургаан удаа гарахдаа бүгдэд нь ялалт байгуулсан Ига Швёнтекийг мэргэжилтнүүд сэтгэлзүй маш сайтайн шинж хэмээн тодорхойлоод байна.
 


Харин Аманда Анисимова хожигдлынхоо дараагаар ярилцлага өгөхдөө нүдэндээ нулимстай хэвээрээ “Илүү хүчтэй болно оо гэж өөртөө хэлж байна. Мэдээж, ийм хожигдлыг давж гарна гэдэг хэцүү. Гэхдээ үүнийг ирээдүйд өөрийгөө улам ирлэх шалтгаан болгож ашиглахыг зорино” хэмээн өгүүлсэн байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.66) 2025 оны 07 сарын 14

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2025 оны 07 сарын 13

”Нэг ч гэйм өгөлгүй” гэдгийг монгол хүн юу гэж ойлгох вэ? Бодвол нэг ч оноо өгөлгүй гэсэн үг үү? Монгол хэл энэ янзаараа устах нь

0  |  0
Close menu