Австралийн 17 настай гүйгч Гаут Гаут Европ тивд анх удаагаа албан ёсны хоёр ч тэмцээнд оролцоод нутаг буцлаа.
Өнгөрсөн амралтын өдөр Монакод болсон уралдааны 200 метрийн зайд 20.10 секундын хурд үзүүлж, түрүүлчихээд өнөөдөр Австралидаа очиж, хичээлдээ явжээ. Үүнээс өмнө Чехийн Остравад болсон тэмцээний 200 метрийн зайд 20.02 секунд гүйж, мөн түрүүлсэн.
“Миний дээд хурд нууц чигээрээ л байг. Одоо бол 50 болон 100 метрийн зайд хэрхэн хурд авахдаа анхаарч, эргэлт рүү ороод ирэхдээ хэдийг гүйцэж түрүүлж чадахаа мэдэрдэг болчихсон. Тиймээс ч их тайван байдаг” гэж Гаут Гаут өгүүлсэн байна.
Одоо Гаут Гаутыг ирэх есдүгээр сард Японд болох ДАШТ хүлээж байгаа. “Энэ хоёр тэмцээндээ би сэтгэл дүүрэн байна. Цагийн тухайд бол өөдөөс салхитай байсан учраас нөлөөлсөн тал бий. Гэхдээ л өөртөө бол сайн гүйлээ. Хичээлдээ явах ёстой учраас энэ жил тэмцээнд цөөн орлоо. Даваа гаригт эргээд хичээлдээ явах ёстой. Амралтаараа л тэмцээнд орж явна” гэж тэр өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )