Эмэгтэйчүүдийн шигшээ хэсгээсээ шалгарч, Казахстантай таарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 17

 

Азийн цомын В дивизионы АШТ-ий В хэсэгт Монголын сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Иран, Тайланд, Күүкийн арлуудын шигшээ багтай орж, хэсэгтээ хоёрдугаар байрт орлоо. Ингэснээр хасагдах шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Казахстаны шигшээ багтай тоглохоор болж байна.

Өчигдөр Монголын шигшээ баг Күүкийн арлуудыг 82:55-аар хол хожлоо. Энэхүү тоглолтод Б.Ариунцэцэг 25, О.Хулан 18, Н.Нандинхүсэл 16, Б.Болор-Эрдэнэ 10, Б.Өнөрзаяа 4, М.Булбул 3, Б.Цацрал 3, Ц.Болорцэцэг 3 оноо тус тус авсан юм.

Үүний өмнө Тайландыг 81:74-өөр хожоод, дараа нь Ираны шигшээд 55:89-өөр хожигдоод байсан. Маргааш Казахстаны шигшээг хожвол шөвгийн дөрөвт Тайванийн шигшээтэй тоглох юм.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ одоогоор Дэлхийн чансааны 90-д бичигдэж байгаа. Гэхдээ 66-д бичигдэж буй Тайландыг хожиж чадсан учраас чансаа ахих нь ойлгомжтой болсон.

Маргаашийн учраа Казахстаны шигшээ Дэлхийн чансааны 77-д бичигдэж буй баг. Харин шөвгийн дөрөвт шалгарвал өрсөлдөх Хятадын Тайванийн шигшээ Дэлхийн чансааны 39-д байгаа хүчтэй баг юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.83) 2025 оны 07 сарын 18

Казахстан нэртэй орсууд байналээ. Эхнээс нь. Хандыг нь дараад бужигнуулчихвал ялна. орсуудыг хөөргөж болохгүй...

1  |  0
Зүч(103.212.162.163) 2025 оны 07 сарын 17

казахстаны багийг хожих бүрэн боломжтой...

0  |  0
Үзэгч(103.57.93.18) 2025 оны 07 сарын 17

Сайн охид. Өчигдөр Күүкийн арлуудтай тоглолты нь үзсэн. хамгийн сүүлийн оноог нь тэдэнд өгчөөсэй гэж бодож билээ. Манайхан цаг дуустал хамгаалж байсан . Тэмцээн юм даа.

0  |  0
үүү(202.9.40.21) 2025 оны 07 сарын 17

Охиддоо амжилт хүсье.

1  |  0
тахар(66.181.179.197) 2025 оны 07 сарын 19

Манай охидуудыг бурхан гараа сунгаж тусладаггүй л юм бол хожих шанс бага үлдлээ дээ, монгол сагсны орон биш монгол мориор хонио хариулдаг байсан тийм л орон, одоо бол морио болиод мотоциклээр хонио хариулах болсон. Монгол бол сагсны орон биш хулгайчдын үүрлэдэг орон зай.

1  |  5
Close menu