NBA-гийн тоглогч казиногоос 265 000 ам.доллар залилсан хэргээр баривчлагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 30

NBA-гийн багуудад 10 гаруй жил тоглосон 35 настай Маркус Моррисыг өнгөрсөн ням гаригт Флоридагийн Форт-Лодердейл/Холливуд нисэх онгоцны буудлаас баривчиллаа.

Түүнийг Лас-Вегасын хоёр алдартай казиногоос нийтдээ 265 мянган ам.долларын хуурамч чекээр залилан хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Моррис эхлээд MGM Grand Hotel and Casino-гоос 2024 оны тавдугаар сард хүчингүй чекээр 115 мянган ам.доллар залилж авсан бол сарын дараагаар Wynn Las Legas казиногоос мөн аргаараа 150 мянган ам.доллар авчээ.
 


Флоридад баривчлагдахдаа Маркус Моррис маш тайван байсан бөгөөд түүний өмгөөлөгч барьцаа тавьж батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч шүүх зөвшөөрсөнгүй. Маркус Моррис нь Невада мужид өр зээлээ төлж буй учир батлан даалтад гаргахыг өмгөөлөгч нь хүссэн гэнэ. Гэвч Флоридагийн шүүх Невада муж руу хэрэгтэн шилжүүлэх журмаар л явуулах боломжтойг дурджээ.

Шүүхийн танхимд түүний ихэр, NBA-гийн аварга Маркифф Моррис байлцжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu