Эмэгтэй тамирчдаас хүйс тогтоох шинжилгээ авч, ДАШТ-д оролцуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 01

Есдүгээр сарын 13-21-нд Японы нийслэл Токиод хөнгөн атлетикийн ДАШТ болно. Тэгвэл Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооноос тус ДАШТ-д оролцох эмэгтэй тамирчдаас хүйс тогтоох шинжилгээ авна гэдгээ зарлалаа.

“Эмэгтэй тамирчдын тоог нэмэгдээсэй гэж хүсэж, энэ тал дээр үргэлж хичээн ажилладаг болохоор тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын биологийн өгөгдлийн талаарх мэдээлэл “шилэн” байх ёстой гэж үзэж байна. Хүйс тогтоох шинжилгээ авах нь маш чухал” гэж Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч Себастьян Коэ мэдэгджээ.

Зөвхөн эрэгтэй хүнд байдаг Y хромосомтой эсэхийг цус болон амны хөндийн арчдасын шинжилгээгээр тогтоох боломжтой юм. Y хромосомгүй гарсан тохиолдолд эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрөх ажээ.

“Дэлхийн зэрэглэлийн том тэмцээнд оролцож буй эмэгтэй тамирчид бүгд байгалиасаа эмэгтэй хүн болж төрсөн байх ёстой гэдэг зарчим бид хатуу баримтална” гэж Себастьян Коэ мөн мэдэгдсэн байна.

Өдийг хүртэл Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбоо эрэгтэй хүйстэй байхдаа бэлгийн харьцаанд орж байсан трансжендерүүд болон тестостерон өндөртэй бие организмтай тамирчдыг эм хэрэглэж тестостероныг буулгаж байж эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөөр ирсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top