Гарчиг өгүүлбэрийг Формула 1-ийн тэргүүн асан Берни Экклстоун хэлсэн байна. Нэгэнтээ урьдынх шигээ зоригтой, хурдтай уралдаж чадахаа больж, байр ахих бус харин улам хойшлох болсон Дэлхийн 7 удаагийн аваргыг замналаа өндөрлүүлсэн нь дээр гэжээ.
Унгарын Гран-Пригийн байрлал тогтоох уралдаанд саад бэрхшээл огт тулгараагүй атал дөнгөж 12 дээр жагссаныхаа дараагаар Льюис Хэмилтон “Би ямар ч хэрэггүй болжээ. Намайг сольсон нь дээр юм шиг байна” гэж өөрийгөө шүүмжилсэн юм. Учир нь түүнтэй яг ижил төмөр хүлэгтэй Шарль Леклер байрлал тогтоох уралдаанд түрүүлж чадсан.
.jpg)
40 настай алдартай нисэгчийг “Феррари”-д 60 сая еврогийн цалинтайгаар очихоор болсон тухай дуулиант мэдээ түгсэнээс хойш амжилт л хүлээж байгаа. Гэвч хүлээлтийн хаана ч хүрсэнгүй.
“Хэмилтон хамгийн авъяаслаг нисэгч байсан, магадгүй энэ нэр алдартайгаа ч үлдэх байх. Гэхдээ олон жил уралдахаар ядардаг юм. Льюис ч ядарч байгаа. Бүтэн зууныг өнгөрүүлсэн мэт санагдаж байгаа. Одоо амралт хэрэгтэй. Өөрийгөө бүрэн цэнэглэх шаардлагатай. Тэгээд тэс өөр юм хийх хэрэгтэй. Өөрөө бол тэгж бодохгүй л байгаа байх. Гэвч өөр юм хийгээд эхлэхээр аяндаа дасчихна. Автоспорттой хамаагүй юм хийж болно шүү дээ. Ер нь хэдэн жилийн өмнөөс л ингэх байсан юм.
.jpg)
Хэмилтон худалч хуурмаг хүн биш. Өөрийгөө хуурахгүй хүн. Одоо л замналдаа цэг тавих цаг нь. Би л байсан бол одоо “Феррари”-гийнхантай ярилцана. “Намайг орлочихоор хүн байвал би болъё доо” гэж хэлнэ” хэмээн Берни Экклстоун өгүүлжээ.
Унгарын Гран-Прид түрүүлсэн Ландро Норрисоос бүтэн тойрог хоцорсон Хэмилтон “Феррари”-тай гурван жилийн гэрээ байгуулсан. Гэвч энэ гурван жилийг дуусгахгүй байж магадгүй болжээ. Энэ улиралд л гэхэд 14 удаа гараанд гарахдаа нэг ч удаа шагналын тавцан дээр гарсангүй.

Сэтгэгдэл ( 0 )