Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-нд Хорватын Загреб хотноо болно.
Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийнхан долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд Төв аймаг дахь Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэлээ хийж, өнөөдөр бэлтгэлээсээ буусан байна. Одоо Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хяналтын барилдаан болон сэргэлтийн бэлтгэлээ хийх ажээ.
Энэ удаагийн ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг албан ёсоор зарласан байна.
Эрэгтэй
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Б.Гантулга
70 кг: Т.Тулга
74 кг: Э.Төгсжаргал
79 кг: О.Сүлдхүү
86 кг: Н.Батбилгүүн
92 кг: Т.Дэмчигдорж
97 кг: Г.Ганхуяг
125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй
50 кг: Б.Мөнхнар
53 кг: Ц.Намуунцэцэг
55 кг: Б.Хулан
57 кг: Х.Болортуяа
59 кг: Т.Алтжин
62 кг: П.Орхон
65 кг: Т.Энхжин
68 кг: Э.Дэлгэрмаа
72 кг: З.Болортунгалаг
76 кг: Э.Даваанасан

Сэтгэгдэл ( 11 )
Бүгдэд нь амжилт хүсье . Нэлээн хэдэн шар медаль аваасай гэж хүсч байна . Лхагвагэрэл энэ жил эргэн эрэлт хийх байх гэхдээ алт мөнгө хүрэл алийг нь авахыг өөрөөл мэдэх байхдаа Г. Ганхуяг хэн болохоо харуулах цаг ирсэн
Бүх тамирчиддаа амжилт хүсье чөлөөт Бөх мандан бадраг
Бүх тамирчиддаа амжилт хүсье чөлөөт Бөх мандан бадраг
Orhonoos odoo yu goridhiin shal demii yvuulj
Орхонд амжилт хүсье .Лхагва гэрэлд итгэж байна
чөлөөт бөх уналтанд орсоон.Их зүйл хүлээлтгүй.ганц,хүрэл чирээд ирвэл дээдийн заяа
Орхонд томоос том Амжилт хүсье!!!
Орхон хичээгээрэй,хөлөө!.Амжилт. Тулга болон шинэ залууст амжилт хүсьэ.Япон зөвлөх дасгалжуулагчаас их зүйл сурцгаана шүү,энэ боломжийг тултал ашиглаарай
Шал л арчина даа
Орхон минь хичээгээрэй .бараг сүүлчийн боломж шүү.чамайг байнга дэмжинэ.нутгийн чинь уул ус харж байгаа санаж яваарай
Чөлөөтийнхөн ч хэцүү дээ, дэлхийн түвшнээс хол хоцорсон, одоо бараг гадаадад тэмцээнд оролцоно энэ тэр гэж төсвийн мөнгөөр тоглохоо больсон нь дээр болсон шүү