Олимпын 23 удаагийн аварга, АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс улсынхаа Усан Спортын Холбооны үйл ажиллагааг эрс шүүмжилжээ. Холбоо олон жилийн турш ажил нь сайжрах бус харин улам бүр муудсаар байгаа тул өргөн хүрээнд өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.
“Спортын олон төрлөөр хичээллэдэг найз нөхөд маань хангалттай тусламж дэмжлэггүйгээс хүнд байдалд орж байхыг би харсан. Усанд сэлэлтээр хичээллэгчдийн тоо өдрөөс өдөрт цөөрсөөр буйг ч харж байна. Медаль л авчирч байвал болоо гэсэн нүд хуурсан энэ байдлаас нь бүр залхаж гүйцлээ” гэж 40 настай Майкл Фелпс өгүүлжээ.
.jpg)
Фелпс дөрвөн хүүтэй. Гэлээ ч Холбооны ажил хэрэг энэ янзаараа байх юм бол хөвгүүдээ усан спортоор уралдаан тэмцээнд оролцуулахгүй гэсэн байна. Тамирчны замналынхаа туршид миний хамгийн олон удаа сонссон үг бол “Тэмцээнд оролцох боломж олгож буйд талархаж яв”. Тэгээд дуугүйхэн байхыг зөвлөдөг байлаа. Хэрвээ энэ янзаараа байх юм бол хөвгүүдээ ч би усан спортоос харамлахад хүрэх нь.
Америкийн усанд сэлэгчдийг асар их хүндэлдэг гэдгээ нэн тэргүүнд хэлье. ДАШТ-д оролцсон тамирчдыг би их хүндэлсэн. Миний шүүмжлэл тамирчид руу чиглээгүй. Тамирчдыг яаж хичээж бэлтгэлээ хийж буйг мэднэ.
.jpg)
Миний шүүмжлэл Холбооны удирдлага, тогтолцоо руу чиглэж байгаа юм. Эд нарын ажил хэрэг үнэндээ уналтад ороод бүр зогсчихсон. Илжрээд, ялзарчихсан. Үүнийг өөрчлөе, сайжруулъя гэвэл миний үүд нээлттэй л байгаа. Надад санаа бодол ч байна” хэмээн Фелпс өгүүлжээ.
Ганц Майкл Фелпс ч биш Райан Лохтэ ч саяхан болсон ДАШТ-ий үеэр АНУ-ын шигшээ багийг авсанд орсноор дүрсэлсэн зураг постолж, шүүмжилсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )