“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын вакцинжуулалтын дараа олон зуун тамирчин нас барсан гэж мэдэгдлээ.
“Тийм ээ, вакцинжуулалтын дараа олон тамирчин нас барсан. Гонзагагийн түүхээс хойш надад тохиолдсон асуудлын гол шалтгаануудын нэг нь энэ байсан. Тухайн үед би вакцинжуулалтын дараа 200 тамирчин нас барлаа гэж мэдэгдсэн санагдана. Гэвч фактчекчид “Үгүй ээ, Жон худлаа ярилаа” гээд байлаа.

Магадгүй тэгэхэд 200 биш 300 тамирчин нас барчихсан байж мэднэ. 2023 онд энэ тоо 1100 болж нэмэгдсэн. Тамирчдын нэрс ч надад байлаа. Надад бүх бичиг баримт нь байсан болохоор тэгж хэлсэн юм. Тухайн үед би хүссэн хүн бүрт тэр баримтуудыг дэлгэн харуулж чадах байсан” хэмээн Жон Стоктон өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )