Словен – Латвийн нөхөрсөг тоглолтын үеэр Лука Дончич гэмтэж, тоглолтыг дуусгаж чадсангүй.
Багийнх нь довтлогч Грегор Хроват өрсөлдөгчдөө түлхэгдсэн хүчиндээ Дончичийг өвдгийг дарж унасан юм. Үүний дараа “Лейкерс”-ийн од талбайгаас гарч, хувцасны өрөө рүү явжээ. Хэсэг хугацааны дараа эргэн ирж, сэлгээний сандал суусан ч дахин талбайд гарсангүй.
Энэ тоглолтод 26 настай Дончич 26 оноо авсан юм.
Марк Штайны мэдээлснээр бол Дончичийн өвдөг хавдсан ч гэмтэл ноцтой хүнд биш гэнэ. Гэхдээ өвдөгний гэмтэл удаан эдгэдэг талтай.

Сэтгэгдэл ( 0 )