Гимнастикч охидыг хүчирхийлж, зураг, бичлэгийг нууцаар авсан дасгалжуулагчийн хэрэг илрэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 20

2008, 2012 оны олимпын аварга, АНУ-ын спортын  гимнастикч Шон Жонсон, Гэбби Дуглас нарыг бэлдэн гаргасан алдартай  Chow`s Gymnastics академийн нэгэн багш дасгалжуулагчтай холбоотой хэрэг шуугиан дэгдээгээд байна.

Энэ академид 2018 оноос эхлэн ажилласан 38 настай Шон Гарднер гэгчийг гурван тамирчин охиныг хүчирхийлсэн, 00-ийн өрөө болон хувцасны өрөөнд нууц камер байрлуулснаар 6-14 насны тамирчин охидын нүцгэн зураг, бичлэгийг авч, хадгалсан хэрэгт буруутган өнгөрсөн долоо хоногт баривчиллаа.

Шон Гарднер нь Chow`s Gymnastics академид дөрвөн жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа тус хэргийг үйлдсэн гэнэ.

 

 

БНХАУ-ын спортын гимнастикийн шигшээ багийн тамирчин Лянь “Чоу” Чиао 1998 онд АНУ-ын Айова мужид ирж, өөрийн нэрээр Chow`s Gymnastics академийг байгуулан ажилласан нь амжилтад хүрч, алдаршсан юм. Энд охид, хөвгүүдээ хичээллүүлэхийг хүссэн эцэг эхчүүд гэр бүлээрээ нүүн ирэх нь элбэг болжээ. Амжилтад хүрч, алдаршсан энэ академид залуу дасгалжуулагч Шон Гарднер 2018 онд Миссисипигээс ирж, ажиллах болсон байна.

Дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа Гарднер тамирчин охидын нүцгэн 50 гаруй видео бичлэг, 400 гаруй гэрэл зураг авч, хадгалсныг нэгжлэгээр гэрээс нь олжээ. Тэрхүү бичлэг, зургуудыг 00-ий өрөө, ванны өрөө, хувцасны өрөөнд байрлуулсан нууц камераар авсан нь тогтоогдсон байна.

 

 

Нэгэн хохирогч охин 11 настай байхдаа эцэг эх нь салсны дараагаар сэтгэл санаагаар хямарч, улмаар багш Гарднерт итгэж, бүх юмаа ярьдаг байснаа мэдүүлэгтээ дурджээ. “Надад бүхнээ ярьж болно гэж тэр хэлдэг байсан. Гэвч хожим нь бэлтгэл дасгалын үеэр миний бэлэг эрхтэнд нууцаар хүрч, бүх хувцсыг минь тайлж, өөрийнхөө сексийн амьдралынхаа талаар ярихад нь буруу зүйл хийж буйгаа ойлгосон” гэж мэдүүлжээ. Тэр үедээ гар утсаараа бичлэг хийж, зураг дарж байсныг ч үгүйсгэхгүй гэжээ. Хохирогч охины ээж шүүх, цагдаад хандаад шударга ёсыг тогтоож чадахгүй гэж үзсэн учир Chow`s Gymnastics-аас нөхөн төлбөр нэхэж байжээ.

Энэ бүх хэргийнхээ төлөө Шон Гарднер 30 жилийн ял сонсож магадгүй болсон байна. АНУ-ын гимнастикт хэдэн жилийн өмнө Ларри Нассарын дуулиантай хэрэг илэрч, нэр хүнд нь унасан. Тэгвэл энэ удаад дараагийн жигшүүрт хэрэгтэн илэрч байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(202.9.41.125) 2025 оны 08 сарын 21

Ардчилал, хүний эрх, шударга ёсны N1 АНУ гэмт хэрэгтнүүдийнхээ овог нэр зургийг дэвэн дэлхийгээр тараачихдаг. Харин МОНГОЛ төр ялангуя хулгайчдынхаа нэр ус зургийг тас нууцалдаг. Магадгүй дараа хамтран ажиллах гэдэг байх.

0  |  0
Зочин(202.9.47.52) 2025 оны 08 сарын 20

Энэ мэдээ хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх, надад бол ямар ч хэрэггүй . Уучлаарай.

1  |  0
Top