Карлос Алькарас үсээ цэрэг шиг хусуулсан учраа тайлбарлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 26

 

Дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж буй Испанийн теннисчин залуу Карлос Алькарас US Open-д оролцохоор ням гаригт очихдоо хүмүүсийн дасал болсон үсний засалттайгаа ирсэн юм. Харин маргааш нь эхний тойрогт АНУ-ын Райли Опелкатай тоглохоор “Флашинг Мэдоуз”-д гарч ирэхдээ цэрэг шиг үсээ зүгээр хусуулчихсан байв.

 

 

Опелкаг 6:4, 7:5, 6:4-өөр хожсоныхоо дараагаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өнөөдөр энд ирсэн хүмүүсээс би үс маань таалагдаж буй эсэхийг асуух хэрэгтэй байх. Та бүхэнд таалагдаж байна уу? Таалагдаж байгаа байх аа” хэмээн хэлэхэд үзэгчид алга ташжээ.

Тоглолтын дараа хэвлэлийн бага хурал хийлгэхдээ яагаад гэнэт үсээ хусуулж талбайд гарснаа тайлбарлахдаа гэнэтийн санаандгүй алдаанаас болсон гэжээ.

 

 

“Үс маань арай л урт ургачихсан юм шиг санагдсан юм. Тэгэхээр нь ахдаа хэлээд, үсээ засуулах боллоо. Гэтэл ах үсний машиныг яаж ажиллуулахыг мэдээгүй учир гэнэт өм авчихсан. Үүний дараа үсээ хусуулах л ганц арга үлдсэн. Үнэндээ нэг их гоё харагдахгүй байгаа ч гэлээ бас нэг их муухайгүй шүү” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top