Боловсролгүйн тухай маргаан US Open дээр ч дэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Талбайн теннисийн “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг US Open-ий хоёрдугаар шатанд боловсролгүйн тухай маргаан мөн дэгдлээ.

2017 оны Францын нээлттэй тэмцээний аварга, Латвийн тамирчин бүсгүй Елена Остапенко АНУ-ын Тейлор Таунсендад 5:7, 1:6-аар хожигдсоныхоо дараагаар гар барихаар талбайн захад уулзахдаа маргалдсан юм. Үүнийхээ дараа Остапенко сошиал хуудастаа “Хүндлэлийг ор тас мартсан тухай нь өрсөлдөгч тамирчинд би тоглолтын дараагаар хэлсэн. Шийдвэрлэх агшинд бөмбөг цохих ёсгүй газар цохичихоод надаас уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйх ёсгүй гэж хүртэл хэлсэн.

Теннист бичигдээгүй хууль шиг болсон зүйлс байдаг. Миний хувьд анх удаагаа ийм хүндэтгэлгүй байдалтай тулгарч үзлээ. Эх орондоо тоглож байгаа гээд хүссэн бүхнээ хийж болно гэсэн үг биш.

Тоглолтын эхэнд тамирчид арын шугамын ард л бэлтгэлээ хийх ёстой. Гэтэл өрсөлдөгч тамирчин шууд бие халаалт цохилтоо хийгээд эхэлсэн. Энэ бол маш хүндэтгэлгүй явдал. Теннисний дүрмийг ч зөрчсөн үйлдэл” гэж Остапенко бичжээ.

Харин Таунсенд өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ “Тэр намайг боловсролгүй гэж хэлсэн. Тэгээд бас АНУ-аас гараад яахыг чинь харна аа” гэсэн. Тиймээс өөр газар тоглох мөчийг тэсэн ядан хүлээнэ. Өмнө нь би Канадад түүнийг хожиж байсан. Одоо өөр газар дахиад хожиход юу хэлэхийг нь харья л даа” гэжээ.

Таунсенд хосын төрөлд Дэлхийд чансаагаараа тэргүүлсэн удаатай ч ганцаарчилсан төрөлд бол 100-гаас хойш чансаатай тамирчин. Харин Остапенко энэ тэмцээнд 25 дээр эрэмбэлэгдэн тоглосон.

Таунсендаас сэтгүүлч “Остапенко маргахдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгс хэлсэн үү?” гэж асуухад “Энэ талаар өөрөөс нь асуу. Өнгөт арьстнуудыг зарим хүмүүс боловсролгүй гэх нь бий. Тэгээд ч би боловсролгүй хүн биш. Харин арьс өнгөөр ялгаварласан шинжтэй үг хэлсэн эсэхийг бол өөрөө яриг. Одоо миний бодож буй ганц юм бол дараагийн тоглолт” гэжээ.

Остапенко ч сэтгүүлчийн асуултын талаар олж сонсоод “Би амьдралдаа хэнийг ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан удаагүй. Дэлхийн бүх үндэстэн, ястанд хүндэтгэлтэй ханддаг. Хаана төрж өссөн нь надад хамаагүй. Гэтэл энэ явдлын дараагаар намайг арьс өнгөөр ялгаварлагч гэж маш олон хүн зурвас бичиж байна” хэмээн өгүүлжээ.

Таунсендийг гуравдугаар тойрогт ОХУ-ын залуу од Мирра Андреева хүлээж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.121) 2025 оны 08 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top