АН-ын Үндэсний бодлогын хорооны өчигдрийн /2025.08.28/ хурлаар намын дарга Л.Гантөмөрийг чөлөөлж, тус намын 15 фракцын төлөөллийг багтаасан хороо байгуулж, дараагийн даргаа сонгохоор болсон.
Уг хурал өнөөдөр /2025.08.29/ АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэлээр үргэлжлэх бөгөөд намын дүрэмд зааснаар “Нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн ҮБХ, ҮЗХ-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэсэн заалтын дагуу шаардлага хангасан байх ёстой.
Одоогийн байдлаар намын даргад АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Нэр дэвшигчид энэ сарыг дуустал өөрсдийн мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулж, өрсөлдөх юм.

Сэтгэгдэл ( 2 )
zass
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch