Цомоо алдсан теннисчин бүсгүй хулгайчаас буцааж өгөхийг гуйв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

US Open-ийн хоёрдугаар шатанд Каролина Муховад хожигдож, хасагдсан теннисчин бүсгүй Сорая Кирстеа хэдхэн хоногийн өмнө хүртсэн цомоо хулгайд алджээ.

Түүнийг US Open-д оролцох үедээ байрласан Нью-Йоркийн нэгэн зочид буудлын өрөөнөөс цомыг гэмт этгээд хулгайлан одсон байж. Өнгөрсөн бямба гаригийн орой Сорая сошиал хуудастаа хулгайчид хандан цомыг нь буцааж өгөхийг гуйсан пост орууллаа.
 

“Кливлендийн тэмцээний цомыг маань The Fifty Sonesta зочид буудлын 314 дүгээр өрөөнөөс хулгайлсан эрхэм та буцааж өгнө үү! Наад цом чинь ямар ч үнэ хүрэхгүй. Харин миний хувьд дурсамж бүтээсэн үнэ цэнэтэй эд байгаа юм. Хэрвээ та буцааж өгвөл ихэд талархах болно” гэж Кирстеа бичсэн байна.

35 настай румын теннисчин замналдаа хүртсэн аваргын гурав дахь цом нь учир их үнэ цэнэтэй дурсамжтай ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top