US Open-ий үеэр Польшийн теннисчин Камиль Майхжак өрсөлдөгчөө хожчихоод үзэгчид рүү очиж, гарын үсэг зурж, зураг хамт авахуулахдаа 10 настай нэгэн хүүд малгайгаа бэлэглэснийг хажууд нь зогсоо эр булаан авч буй бичлэг цацагдсан юм.
.jpg)
Тэрхүү бичлэгийг үзсэн олон нийт малгай булаасан эрийг үзэн ядаж буйгаа илэрхийлж, харин хэвлэлийнхэн хэн болохыг нь тогтоохоор хөөцөлдөж эхэлсэн. Дараахан нь “Интернэтэд хамгийн их үзэн ядагдсан хүн” хэмээх тодотгол зүүсэн Пётр Щерек олны өмнө гарч, албан ёсоор уучлалт гуйлаа.

“Хүү болон хүүгийн гэр бүлийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Мөн үзэгчид болон тамирчнаас ч уучлалт гуйж байна. Би том алдаа гаргалаа. Сэтгэл хөөрсөн олны дунд адилхан баярлаж догдлохдоо малгайгаа надад болон миний хүүхдүүдэд өглөө гэж бодсон юм. Миний хүүхдүүд эхэлж гуйсан болохоор бидэнд өглөө гэж бодсондоо тийм үйлдэл хийсэн. Харин өнөөдөр би хүүхдийн бэлгийг булааж авсантай адилхан муухай зүйл хийснээ ухамсарлаж байна. Би тэгэх гээгүй юм. Гэхдээ тэглээ гээд миний хийсэн үйлдлийг зөвтгөх аргагүй. Хүүг гомдоож, үзэгчдийг бухимдуулсандаа уучлалт гуйя” хэмээн Щерек мэдэгджээ.

Пётр Щерек гэж хэн болохыг хэвлэлийнхэн олж тогтооход “Саятнуудын тосгон” гэж нутгийнхны нэрлэдэг баячуудын хороололд том газар, тансаг харштай, хувьдаа замын том компанитай, польш гаралтай хүн байжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамт теннист багагүй мөнгө зарцуулдаг бөгөөд тансаг харш болон харшийнхаа арын гоёмсог талбайд алдартай теннисчдийг урьж, дайлдаг нэгэн гэнэ.

Ийнхүү жаалхүүгээс малгай булааж авсан эр интернэтэд хамгийн олон үзэгч ядагчтай хүнээр богинохон хугацаанд тодорч, дараа нь уучлалт гуйгаад амжлаа. Гэвч хэвлэлүүд түүний талаар шинэ шинэ мэдээллүүдийг хайж, нийтэлсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )