Алькарас Жоковичийг хөнгөхөн хожиж, “Их дуулга”-ын финалд гурав дараалан шалгарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 06

US Open-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд 38 настай Сербийн домогт тамирчин Новак Жоковичийг 4:6, 6:7, 2:6-аар хожсоноор 22 настай испани залуу Карлос Алькарас финалд шалгарлаа.

Залуу насны эрч хүч, бүтээлч чанараараа хашир туршлагатай Новак Жоковичийг ааглаж хожсон гэж хэлж болно. Ийнхүү Жоковичийн “Их дуулга”-д 25 дахиа түрүүлэх ээлжит оролдлого бүтэлгүйтлээ

Гэхдээ Жокович энэ жилийн “Их дуулга”-ын дөрвөн тэмцээнд дөрвүүлэнд нь шөвгийн дөрөвт шалгарч, хүчтэй хэвээрээ гэдгээ нотолсон. Харин Алькарасын хувьд “Их дуулга”-ын сүүлийн гурван тэмцээний финалд шалгарч, тогтвортой амжилт үзүүлж байна.

Одоо Алькарастай финалд Янник Синнер, Феликс Ожэ-Альяссим хоёрын хэн хожсон нь өрсөлдөх болно. Финалыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп очиж үзнэ гэдгээ мэдэгдчихдээ байгаа. Энэ финал бол Алькарасын хувьд 6 дахь “Их дуулга”-даа түрүүлэх боломж юм.

Алькарас, Синнер хоёр “Их дуулга”-ын сүүлийн 12 тэмцээний 9-ийнх нь түрүүг хүртсэн. Үлдсэн гурван түрүүг нь Новак Жокович авсан. Гэхдээ хамгийн сүүлд Жокович 2023 оны US Open-д түрүүлснээс хойш хоёр залуу өрсөлдөгчөө хожиж, түрүүлж чадаагүй явна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top