Тайландын Бангкокийн битүү дээвэртэй “Хуамарк” стадионд өнөө орой Дэлхийн аварга баг тодрох гэж байна.
Финалд Дэлхийн аваргын гурван өнгийн медалийг бүгдийг нь зүүж үзсэн Италийн шигшээ, анх удаагаа энэ тэмцээнд цойлж, шагналын тавцанд гарахаар болсон Турктэй тоглоно.

Туркийн эмэгтэйчүүдийн волейболын энэ үеийг зүй ёсоор Алтан үе гэж нэрлэж байгаа. Энэхүү Алтан үеийн гол баатар нь 25 настай Мелисса Тереза Варгас Абреу буюу Кубад төрж өсөөд, шигшээ багт нь хүртэл тоглож байгаад 2021 онд Туркийн иргэншил авсан 194 сантиметр өндөр, 76 кг жинтэй бүсгүй юм.

Шөвгийн дөрөвт эхний үед Японы шигшээд 16:25-аар хожигдсоны дараагаар хувь заяаг бүрэн эргүүлсэн гол тоглогч нь Мелисса байлаа. Багтаа 28 оноо авчирч, ялалтад хөтөлсөн.

Туркийн эмэгтэйчүүдийн шигшээ сүүлийн хэдэн жилд урьд өмнө үзэгдээгүй том амжилтууддаа хүрсээр байгаа. 2023 онд гэхэд Үндэстнүүдийн лиг болон Европын АШТ-д түрүүлсэн. Дараа жил нь Парисын олимпын наадмын шөвгийн дөрөвт шалгарсан. Японтой тоглоход багийн ахлагч Эда Эрдэм болон Эбрар Каракүрт нар мөн маш сайн байлаа.

“Тоглолтыг эргүүлсэнээс хойш хожно гэдэгтээ би бүрэн итгэсэн. Тэгж эргүүлж чадсан баг яавч хожигдохгүй. Талбайд гараад байгаа бүхнээ л шавхдаг. Түүнийгээ ч өнөөдөр дахиад харууллаа. Багаараа маш их бахархаж байна. Юу болоод байгааг сайн ухаарахгүй, зүүдэндээ л амьдраад байх шиг. Гэвч одоо энэ хожлоо түргэхэн мартаад, финалын тоглолтдоо бэлдэх хэрэгтэй” гэж холбогч Жансү Озбай өгүүлжээ.

Туркийн шигшээгийн блок-шот ялагчийг шийдсэн гэж хэлж болно. Япончуудыг энэ үзүүлэлт дээр 12:6-аар илүүрхсэн юм. Харин бусад үзүүлэлтүүд ойролцоо байлаа.
Японы шигшээгээс Юкико Вада 22 оноогоор багаа магнайлсан. Харин од тоглогч Маяа Ишикава 19 оноотой гарлаа. “Өнөөдөр хожигдсон ч медаль хүртэх боломж бидэнд байна. Харамсалтай нь өнөөдөр үеийн төгсгөлд хэрэгтэй оноонуудаа авч чадсангүй. Энэ тал дээрээ дараагийн тоглолтдоо анхаарахгүй болохгүй” гэж Ишикава өгүүлжээ. Японы шигшээ 2010 оноос хойш Дэлхийн аваргын медалийн тавцанд гараагүй байгаа. Сүүлийн тэрхүү хүрэл медаль дээрээ дахин буухын тулд Бразилыг хожих шаардлагатай байна.

Мелисса Варгасын тухай цөөн хэдэн өгүүлбэр нэмье. Аав нь гандболчин байсан. Аавыгаа дагаад спортод дурлаж, 6 настайдаа волейбол тоглож эхэлсэн. Кубын аянга хэмээх хочтой. Лесби. Туркийн шигшээ багийнхаа найз Зэхра Гүнэштэй амрагууд юм.

Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолт Улаанбаатарын цагаар 16:30-д, алтан медалийн төлөөх тоглолт 20:30-д эхлэх болно.

Сэтгэгдэл ( 6 )
Зиндаа худлаа мэдээлэл түгээж.Лесби биш шүү.Зехра найз залуутай.Харин Варкас одоогоор ганц бие бгаа.Сайн найзууд шү
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Орчилонг сүйрүүлэх зүйл дайн биш ижил хүйстэн бузрууд
gaj donton , er mundsan bish , setgetsiin uwchin shuu
gaj donton , er mundsan bish , setgetsiin uwchin shuu