Дэлхийн чансааг тэргүүлж буй белорусь бүсгүй Арина Сабаленка энэ жилийн хоёр “Их дуулга”-ын финалд /Австрали, Франц/ шалгарсан ч хоёуланд нь хожигдож, дараа нь Уимблдоны шөвгийн дөрөвт Аманда Анисимовад ялагдсанаар улирлын төгсгөлд сэтгэлзүй хүнд байдалд орсон юм.

Хүчтэй цохилттой, олон талтай сайн тоглогч ч гэлээ шийдвэрлэх үед сэтгэл хөдлөлдөө автдаг, түгшдэг, сандардаг зангаасаа болоод энэ жил түрүүгүй дуусгачих шахлаа.
Гэлээ ч US Open-ийн финалд өөртэйгөө маш сайн ажиллаж, сэтгэл хөдлөлөө хянаж чадсан учраас ялалт байгууллаа.

“Тэр хэцүү сургамжуудын дараагаар ингэж нэг түрүүлдэг байжээ. Одоо үг хэлэх гэхээр юу хэлэхээ ч мэдэхгүй байна” хэмээн өгүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө Ник Киргиосын бөгсийг зад өшиглөнө хэмээн шуугиан тарьсан 27 настай Сабаленка “Ялалт байгуулаад шууд суучихсан минь сэтгэл хөдлөлдөө бүрэн автсаных. Ийм сайн тоглочихоод түрүүлэх ёстой байсан. Тэгж их хөдөлмөрлөчихөөд түрүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн үр шим гарлаа. Энэ финалд гарахдаа түгшүүр, сандралд автахгүй байя л гэж бодсон. Одоо бол өөрөөрөө бахархаж байна.

Хоёр финалд хожигдчихоор сэтгэл санаагаа захирахад хэцүү болдог юм байна. Дахиад давтахгүй юмсан л гэж бодлоо. Сэтгэл санаа тогтворгүй болоод ирмэгц өөртөө “Алив ээ, анхаарлаа төвлөрүүл, тэвч гэж байн байн хэлж байлаа. Сэтгэлзүйгээ л тогтуун байлгаад сурчихвал олон финалд гарна гэдэгтээ итгэж байна” гэжээ.
.jpg)
Энэ тэмцээнд бас л сэтгэлийн их тэнхээ зааж, Уимблдоны финалд 0:6, 0:6-аар Ига Швёнтект “арчуулсан”-ынхаа хариуг авч, хожиж чадсан Аманда Анисимова шөвгийн дөрөвт ээж болсноосоо хойш эргээд хамгийн том амжилтдаа хүрч буй Наоми Осакаг хожиж чадсан юм. Тиймээс ч финалд хожигдчихоод “Би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хангалттай зүтгэсэн гэж бодож байна” гэжээ.

Арина Сабаленка дөрөв дэх “Их дуулга”-даа түрүүллээ. Ингэснээр Аранта Санчес Викарио, Ким Клейстерс, Наоми Осака, Хана Мандликова нартай ижил тооны түрүүтэй болж байна. Мөн US Open- дараалан түрүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )