Бодибилдингийн тамирчинг найз эмэгтэйнхээ гарт амиа алдсан гэж таамаглаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Бодибилдингийн Дэлхийн аваргын мөнгөн медальт, Бразилын мужийн таван удаагийн аварга Вальтер де Варгас Айта гэртээ олон удаа хутгалуулж, амиа алджээ.

Түүнийг хутгалсан байж болзошгүй найз эмэгтэй нь мөн хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа юм байна. Тэрхүү эмэгтэй амьд үлдвэл юу болсныг цагдаа нар олж мэдэх боломжтой хэмээн мэдэгджээ.

 

 

Хэрвээ Айтаг гэдэс, нуруу, нүүр, хүзүү рүү нь олон удаа хутгалсан этгээд тэрхүү эмэгтэй мөн бол 15 хүртэлх жилийн ял онооно гэж Цагдаагийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгдлээ. 41 настай Айта юуны улмаас найз эмэгтэйтэйгээ ширүүн муудалцаж, сүүлдээ хүчирхийлэл, аллагад хүрснийг одоогоор тогтоогоогүй байна.

 

 

Мөн Айтагийн найз эмэгтэй хэн болохыг ч тогтоож чадаагүй байгаа юм. Айта нь сошиалд хоолын дэглэм, бэлтгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл оруулдаг бөгөөд олон мянган дагагчтай байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top