Хорватын Загреб хотноо Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн өнөөдөр эхэлнэ. Монголоос эрэгтэй, эмэгтэй жин тус бүр нэг тамирчин буюу нийт 20 тамирчин оролцохоор очоод байна.
Эрэгтэйчүүдийн барилдаанаар тэмцээн эхлэх юм. Өчигдөр сугалаа гарлаа. Эхний өдөр 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жинд Монголын дөрвөн хүчтэн барилдах болно.

61 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт Т.Түвшинтулга, 70 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга, 86 кг-д Азийн залуучуудын хошой аварга Н.Батбилгүүн, 125 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл нар барилдах юм.
61 кг-ын жинд Т.Түвшинтулгатай Белорусийн 25 настай Дмитрий Шамела сугалаа таарсан байна. Энэ жилийн Улаанбаатарын Олон улсын тэмцээнд Т.Түвшинтулга түрүүлсэн. Тэгвэл тус тэмцээнд Дмитрий Шамела ирж барилдаад, эхний тойрогтоо Анзор Мажидовтой 7:7-оор тэнцээд, ялагдаж хасагдсан тамирчин. Дараагийн тойрогт Анзор Мажидовыг Т.Түвшинтулга ялсан.
Хэрвээ Д.Шамелаг ялбал дараагийн учраа нь Украины Камиль Керимов, БНХАУ-ын Сүн нарын хэн ялсантай нь барилдах болно. Т.Түвшиитулга одоо 33 настай. 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
70 кг-ын жинд 27 настай Т.Тулгын өрсөлдөгч нь Молдавын 25 настай Василе Дьякон. Хэрвээ Дьяконыг ялбал Канадын Майк Зейл, Болгарын Михаил Георгиев хоёрын хэн ялсантай барилдахаар байна.

86 кг-ын жинд 21 настай залуу тамирчин Н.Батбилгүүний эхний өрсөлдөгч нь Хятадын бөх байна. Хэрвээ өмнөд хөршийн тамирчныг ялбал Дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпуртай таарах магалдал өндөр харагдана.
125 кг-ын жинд М.Лхагвагэрэл эхний тойргийг өнжөөд, хоёрдугаар тойрогт Бразил, Германы бөхийн хэн ялсантай нь барилдахаар сугалаа гарчээ.
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар бол 16:30-д эхэлж, шөвгийн дөрвийн барилдаанууд өнөө шөнө 01:00-д эхлэхээр байна. Өнөөдрийн дөрвөн жингийн медалийн төлөөх барилдаанууд харин маргаашийн шөнө 00:00 цагт эхэлнэ.
.jpg)
ДАШТ-д оролцох бөхчүүд:
Эрэгтэй: 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг: Т.Түвшинтулга, 65 кг: Б.Гантулга, 70 кг: Т.Тулга, 74 кг: Э.Төгсжаргал, 79 кг: О.Сүлдхүү, 86 кг: Н.Батбилгүүн, 92 кг: Т.Дэмчигдорж, 97 кг: Г.Ганхуяг, 125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй: 50 кг: Б.Мөнхнар, 53 кг: Ц.Намуунцэцэг, 55 кг: Б.Хулан, 57 кг: Х.Болортуяа, 59 кг: Т.Алтжин, 62 кг: П.Орхон, 65 кг: Т.Энхжин, 68 кг: Э.Дэлгэрмаа, 72 кг: З.Болортунгалаг, 76 кг: Э.Даваанасан
Өнөөдрийн жингүүдийн сугалаа:





Сэтгэгдэл ( 7 )
Дан хүчтэн байгаад нэмэргүй л дээ, уг нь жаахан ухаантай, үгүйдээ тэнэг биш байвал уг нь
ТВ-ээр нэвтрүүлэхгүй юмуу Яаж үзэх вэ\n\n
ТВ-ээр нэвтрүүлэхгүй юмуу Яаж үзэх вэ\n\n
Live байгаа юу\n
Live байгаа юу\n
Live байгаа юу\n
Live байгаа юу\n