Мусукаев хонгилд Аоягиг зодох гэж дайрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 14

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын Загреб хотноо өчигдөр эхэлсэн. Эхний өдөр эрэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаан болж, өнөө шөнө медалийн төлөө барилдах болно.

70 кг-ын жинд Монголын Төмөр-Очирын Тулга шөвгийн дөрөвт өнгөрсөн жилийн Дэлхийн аварга, Казахстаны Нуркожа Кайпановыг 5:2-оор ялж, алтан медалийн төлөө Японы бөх, өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Ёшиносүкэ Аоягитай барилдахаар болсон.

Өчигдөр Ёшиносүкэ Аояги орос гаралтай Унгарын нэр дээрээс барилдаж буй Исмаил Мусукаев хоёрын хооронд үл ойлголцох явдал гарсан уу, спортын бус авир гаргасан. Өрсөлдөгчийнхөө ард гарчихаад Аояги гарыг нь тавиулах гэсэн үү, эвгүй гэмээр хөдөлж үзэгдсэн, үүнд нь Мусукаев уурлаж, босож хэд хэдэн удаа цохихыг завдсан.
 

Энэ барилдаанд Японы бөх оноогоор цэвэр ялаад дэвжээнээс буухад Мусукаев ордны хонгилд тааралдаад зодох гэж дайрсан байна. Ёшиносүкэ Аояги энэ талаар ярихдаа “Өрсөлдөгч маань омголон, түргэн ууртай хүн болохоор намайг цохиод авсан. Миний хувьд анхны тохиолдол болохоор хөгжилтэй байлаа. Финалд шалгарсан тухайд бол өөртөө итгэх итгэлээ алдаагүй минь эргээд намайг амжилтад хүргэлээ” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үглээ өвгөн.(59.153.112.217) 2025 оны 09 сарын 16

Спорт бол шударга тэмцээн.Уурлах хэрэггүй дээ.\nЯлагдсан.бол ялагдсан .!

2  |  0
Зочин(103.229.123.89) 2025 оны 09 сарын 17

Монгол эрчүүд шиг цөс нь хөөрчихөж

1  |  0
Зочин(103.229.123.89) 2025 оны 09 сарын 17

Монгол эрчүүд шиг цөс нь хөөрчихөж

1  |  0
bb(59.153.115.27) 2025 оны 09 сарын 15

khalti kharsan sain medekhgui khund evgui ni ch evgui kharagdsan shvv

0  |  0
bb(59.153.115.27) 2025 оны 09 сарын 19

khalti kharsan sain medekhgui khund evgui ni ch evgui kharagdsan shvv

0  |  1
bb(59.153.115.27) 2025 оны 09 сарын 17

khalti kharsan sain medekhgui khund evgui ni ch evgui kharagdsan shvv

1  |  0
Зочин (103.212.117.219) 2025 оны 09 сарын 17

Оросууд ялагдахаараа хүн зоддог шүү дээ. Нэг орос манай Лхагвагэрэлийг цохиж унагаж байгаа биз дээ.

3  |  1
Top