Вү Янни: Хол дутуугаасаа айхгүй, харин хичээхгүй байхаас айж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн саадтай гүйлтэд 44 тамирчин оролцлоо. Энэ төрлийн финалын гүйлт болоогүй байна. Гэхдээ оролцсон 44 тамирчин дотроос цагаан хуудсаар оролцож буй Хятадын Вү Янни олны анхаарлыг татжээ.

28 настай Вү Янни урьдчилсан гүйлтэд 13.12 секундын амжилтаар 32 дугаарт жагссан байна. Хагас шигшээд шалгарч чадсангүй. Үүнийгээ ч мэдэж байсан Вү Янни “Би Дэлхийн шилдэг тамирчдаас хол дутуу гэдгээ мэднэ. Гэхдээ үүнээсээ айхгүй. Харин хол дутуу гэдгээ мэдсээр байж энэ хол зөрүүг багасгах гэж хичээхгүй байхвий гэхээс л айж байна. Миний гүйж буйн утга учир энэ юм” хэмээн өгүүлжээ.

Улсынхаа аваргаар зургаан удаа тодорсон Вү Янни гадаад дүр төрх, хүсэл эрмэлзлэлээрээ олны танил болсон тамирчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top