17 настай Гаут Гаут Японы Токиод болж буй Хөнгөн атлетикийн ДАШТ-ий замд гарахад бэлэн болжээ. Австралийн түүхэн дээд амжилтыг эвдэж чадсан залуу тамирчин 200 метрийн зайн гүйлтэд өрсөлдөх юм.
Өчигдөр түүнээс сэтгүүлч “Таны хөл ярьдаг байсан бол яг одоо юу гэж хэлэх бол?” асуухад “Бид бэлэн л гэж хэлнэ. Формула 1-ийн төмөр хүлгүүд дугуйгаа халаадаг шиг бэлэн болчихлоо гэнэ” гэжээ.
Мөн сандарч, түгшиж буйгаа нуусангүй. “Гэдсэн дээгүүр эрвээхэй гүйгээд байгаа юм шиг мэдрэмж төрж, сандарч л байна. Гэхдээ энд ирэх гэж багагүй хөдөлмөрлөсөн болохоор одоо төлөвлөснийхөө дагуу зам дээрээ гараад гүйх ёстой.
.jpg)
Рингэн дээр гараад чадахаараа анхаарлаа төвлөрүүлж, бага зэрэг ч атугай таашаал мэдэрч уралдчихаад эргээд бууж ирээд анхны туршлагаасаа баяр жаргал мэдэрмээр байна.
Энд ирээд би амьдралынхаа туршид зурагтаар л харж байсан гайхамшигтай тамирчдыг дэргэдээс нь харлаа. Галзуурчихсан мэт л санагдаж байгаа. Гэхдээ энд ирчихээд байж байна гэдэг ирэх хэмжээнд хүрсэн л гэсэн үг. Амжилт сайн байсан болохоор ирэх ч ёстой байсан” хэмээн Гаут Гаут ярьжээ.
Мэдээж, сэтгүүлч түүнээс ДАШТ-ий зорилгыг нь асуулгүй яахав. Одоо 12 дугаар ангид сурч буй хөвгүүн энэ асуултад хариулахдаа өөрийн дээд амжилт 20.02 секундыг ахиулах гэжээ. “Хувийн дээд амжилтаа ахиулах зорилготой. Хагас шигшээд шалгарвал хувийн дээд амжилт тогтоосноос дээр. Харин шигшээ гүйлтэд шалгарчихвал маш том амжилт болно” гэсэн байна.
.jpg)
Гаут Гаут сургуулиа төгсөөд цаашид сэтгэл судлалаар мэргэшин суралцах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ одоохондоо зөвхөн спортын амжилтаа л бодох завтай явна.
Ноа Лайлстай ивээн тэтгэгчээс зохион байгуулсан хамтын ажиллагааны үеэр уулзахад юу ярилцсан талаар асуухад “Намайг бусдад “Үгүй” гэж хэлж сураарай гэсэн. Яагаад гэвэл дандаа “За” гэж хэлэх боломжгүй байдаг юм. Үгүй гэж хэлэх эвгүй л дээ. Гэхдээ амьдралын олон шатыг давахад энэ үгийг хэлэх ёстой болно. Чамд өөрийн гэсэн хувийн цаг хугацаа гэж байх ёстой гэж тэр надад хэлсэн” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )