Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 22 настай Тогтохын Алтжин шөвгийн 16-д Казахстаны Виктория Хусайноваг 9:1-ээр ялсанаар шөвгийн наймд шалгарсан. Тэгвэл шөвгийн наймд өнгөрсөн жилийн Дэлхийн хүрэл медальт, Германы Елена Брюггерт 5:9-өөр ялагдаж яваад, барилдааны цаг дуусахаас 9 секундын өмнө өрсөлдөгчөө цэвэр дарж, яллаа.
Ингэснээр шөвгийн дөрөвт Азийн аварга, Японы бөх Сакура Онишитой барилдахаар болж байна.
Өнөөдөр хуваарьтай бөхчүүдээс 55 кг-ын жинд Б. Хулан Японы бөх Совака Үчидад ялагдсан. Японы бөх финалдсан тохиолдолд манай бөх хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийнэ. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Г.Ганхуяг Ираны бөх, Олимпын хүрэл медальт Амир Али Азарпиратай 2:2-оор тэнцээд, сүүлчийн оноогоор ялагдсан. Хэрвээ Азарпира финалд шалгарвал манай бөх дагаж барилдах болно.
Өнөө шөнө эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Олонбаярын Сүлдхүү орос гаралтай Бахрэйний өмнөөс барилдаж буй Хидир Сайпудиновтой хүрэл медалийн төлөө барилдана.

Сэтгэгдэл ( 0 )