Шведийн 25 настай аугаа тамирчин Арман Дүплантис Токиод болж буй Хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд үзэгчдийн хүсэн хүлээснийг өгч чадлаа.
Энэ удаад түүнтэй хэд хэдэн тамирчин 6 метр дээгүүр өрсөлдөх гэж үзлээ. Грекийн Эммануил Каралис 6 метрийг захиалаад давж чадсан. Харин Австралийн Кертис Маршалл 9.95 дээгүүр харайлаа. Харин Арман Дүплантис 6.15 дээгүүр харайж, Дэлхийн аваргын болзлоо хангачихаад дараа нь үндсэн ажилдаа орсон гэж хэлж болно.
.jpg)
Дэлхийн дээд амжилтыг 6.17 метрээс авахуулаад 6.29 хүртэл нийтдээ 13 удаа эвдсэн залуу энэ удаад 6.30 метрийг захиалсан юм. Гэвч эхний хоёр оролдлогоо алдав. Хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтсэний дараагаар хуруугаараа маш бага дутсан гэж илэрхийлэн харуулж байлаа. Ингээд сүүлчийн буюу гурав дахь оролдлогодоо тэмүүллээ. Хэдийгээр тогтоогуур мод хөдөлсөн ч гэлээ унасангүй. Ийнхүү тэрбээр Дэлхийн дээд амжилтыг 14 дэх удаагаа шинэчилж чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )