Хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайн гүйлтийн явцад АНУ-ын гүйгч, Олимпын аварга Коул Хокерийг өрсөлдөгчөө “түлхсэн” үйлдлийнх нь улмаас тэмцээнээс хаслаа.

Хагас шигшээ гүйлтийн барианы өмнөхөн Хокер тамирчдын дунд орчихоод, шахагдаж, гарцгүй мэт болсон үедээ өмнөх хоёр тамирчныхаа дундуур хурдан гүйж гарах гэхдээ тохойгоороо нэгийнх нь гарт хүрсэн байна. Үүнийг уралдааны явцад өрсөлдөгчөө түлхсэн, контакт үзүүлсэн хэмээн үзэж 24 настай Хокерийг ДАШТ-ээс хасчээ.

“Би маш нягт шахчихсан хэсгийн дунд орчихсон. Тэндээс шургаад гарчих боломж хайж эхэлсэн. Аль болох л байлаа. Тэнд гацчихсан гэж хэлж болно. Иймэрхүү байдалд би хэд хэдэн удаа орсон ч аль болох тайван байж, зөн совиндоо итгээд, хурдхан шиг гарахаар тэмүүлдэг” хэмээн Хокер өгүүлжээ.
Гэвч энэ удаад зөв совин нь Хокерийг аварсангүй, харин тэмцээнээс хасагдахад хүргэлээ. 1500 метрийн финалын гүйлт лхагва гаригт болно.

Сэтгэгдэл ( 1 )
Аливаа тэмцээнд шударга үнэн зөв шүүлт чухал энэ арай хэтрүүлж дэндүү муухай мулгуй шүүжээ тамирчин аргагүй шахагдаад нөгөө тамирчны гарт тохойгоороо хүрчихсэн гэж үнэнээ хэлжээ үүнийг нь үл тоож хасжээ арай ч дээ хайран тамирчны хөлс хүч цаг хугацаа Харамсалтай