Усэйн Болт шатаар өгсөхдөө амьсгаадах болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

Домогт Усэйн Болт Японд морилж, Үндэсний стадионд төрөлх орных нь тамирчин, төрсөн мэт ойр байдаг дасгалжуулагчийнх нь шавь Облик Севилл хэрхэн 100 метрийн зайд түрүүлэхийг харж, сэтгэлийн таашаал эдэлж явна. Өөрөөс нь хойш 100 метрт Ямайкаас түрүүлээгүй байсан юм. Тэгвэл Облик Севилл түрүүлж, Кишанэ Томпсон аман хүзүүдсэнээр Ямайк хурдны эх орон гэдгээ дахин нотоллоо.

Түүнийг цэнгэлдэхэд цугласан 60 мянган үзэгч алга ташин хүлээн авсан юм. Алдар, амжилтын оргилд гарсан тамирчин ойрын жилүүдэд томоохон тэмцээн очиж үзээгүй байлаа. 39 настай жирийн нэгний энгийн амьдрал руу шилжсэн тэрбээр “Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх цаг болохоор сэрдэг юм. Харин дараа нь яаруу, чухал ажилтай эсэхээс тэр өдөр юу хийх нь шалтгаална. Хийх юмгүй бол зүгээр амарна. Заримдаа биеэ хөдөлгөмөөр санагдаад байвал бага зэрэг бэлтгэл хийнэ. За тэгээд ихэвчлэн сериал үзнэ дээ. Хүүхдүүдийг иртэл сериал үзээд, ирэхээр нь хэсэг ноололдоно. Сүүлдээ залхахаараа би гараад явчихдаг юм. Тэгээд унтаад өгөхөөр нь кино үзнэ. Сүүлийн үед Lego сонирхох болсон” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн жил ахиллын шөрмөс нь гэмтсэн сураг дуулдсан. Гүйж чадахаа больсон эсэхийг нь асуухад “Зааланд л бэлтгэл хийж байна. Гэхдээ үнэхээр гүйх хэрэгтэй бол гүйнэ. Үгүй бол гүйхгүй. Одоо шатаар өгсөхөд амьсгаадаад байдаг болсон байна лээ. Тэгж байгаад нэг жинхэнээсээ бэлтгэл хийе гэсэн бодол орж ирэх байлгүй. Тэр цагт л шатаар өгсөхдөө амьсгаадахгүй болтлоо бэлтгэл хийе” хэмээн өгүүлсэн байна.

Яагаад Ямайк хэмээх жижигхэн улсын тамирчид ийм хурдан гүйдэг тухай асуухад “Яг жинхэнээсээ хариулчих уу? Яагаад гэвэл бид авъяастай байхгүй юу. Миний хэлдэг юм энэ л дээ. Эрчүүд бол мэдээж хурдан байдаг. Харин сүүлийн үед эмэгтэйчүүд улам хурдан гүйсээр байна. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй авъяас” гэжээ.

Олимпын найман алт дээрээ Дэлхийн 11-ийг нэмээд, дээрээс нь бас 100 метрийн 9.58 секунд, 200 метрийн 19.19 секунд, 4х100 метрийн буухиагийн 36.84 секунд гээд эвдэгдээгүй чигээрээ байгаа дээд амжилтуудыг нь дурдахад л Усэйн Болт хосгүй аугаа тамирчин. Гэхдээ Болт замналынхаа туршид их зантай юмуу дуу цөөтэй байж үзээгүй хүн. Одоо ч гэсэн дараагийн үеийнхээ тамирчдад хөгжөөн дэмжигчидтэй аль болох ойрхон байж, “амьд” харилцаа үүсгэхийг зөвлөжээ. “Яахав, хүний зан чанараас шалтгаалдаг л байх. Гэхдээ тамирчид бид үзэгч, хөгжөөн дэмжигчдэд илүү нээлттэй байж, харилцдаг байх хэрэгтэй.

2012 онд би Лондоны олимпод оччихоод Хатан Хаан руу гараараа даллаж явлаа шүү дээ. Би үзэгч, хөгжөөн дэмжигчидтэй ойр байхыг хүсдэг болохоор хүмүүс над руу илүү тэмүүлдэг байсан. Хүмүүстэй харилцаж байж өөртөө татдаг юм” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.123) 2025 оны 09 сарын 19

Гаыхамшиг гайхалтай сайхан үг хэлж шүтэн бишэрч явлаа

0  |  0
Зочин(59.153.114.161) 2025 оны 09 сарын 18

Домогт аварга...

0  |  0
OYUN(197.211.63.165) 2025 оны 09 сарын 17

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

OYUN(197.211.63.165) 2025 оны 09 сарын 18

1  |  0
Зоригоо(103.168.34.123) 2025 оны 09 сарын 17

Шүттээн минь над шиг болохнээ...

0  |  0
Жамуха(66.181.179.43) 2025 оны 09 сарын 17

Мундаг тамирчин

0  |  0
Top