_20250923084901.png)
Өнгөрсөн хаврын турш шоу нэвтрүүлгийн зах зээлийг амжилттай байлдан дагуулсан “Анухай фитнес шоу” нэвтрүүлгийн дөрөвдүгээр “season”-ы бэлтгэл ажил хангагдаж, олон нийтийн дундаас нэг оролцогчоо сонгоход бэлэн болжээ.
Бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, "Fitness Agency"-ийн үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч, ОУХМ Н.Анухай болон “ТВ8” телевизийн хамтран бэлтгэдэг “Анухай фитнес шоу”-ны шинэ цувралд олон нийтийг төлөөлөх сонирхолтой оролцогчдын цахим бүртгэл маргааш эхлэх болсныг зохион байгуулагчдын зүгээс зарлалаа.
“Anuxai’s fitness-4” реалити шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?
I шат | Алхам 1 I ШИЙДВЭР - Та 45 хоногт өөрийгөө өөрчлөхөөр зориг шулуудсан бол маргааш TV8 Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцуулах “Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөнө.
II шат | Алхам 2 I СОРИЛТ - Нэвтрүүлгийн багийнхан болон шүүгч нар 60 бүсгүйг сонгож, шүүгч нартай нүүр тулж уулзах эхний ярилцлагад урина.
III шат | Алхам 3 I ИТГЭЛ - Өөртөө итгэж, сорил шалгуурыг давсан 6 бүсгүй урьдчилсан шатны шалгаруулалтад үлдэнэ.
IV шат | Алхам 4 I СОНГОЛТ – Шүүгчдийн саналаар цорын ганц оролцогчийг сонгон, “Anuxai’s fitness-4” реалити шоуны зургаа дахь буюу олон нийтийг төлөөлөх оролцогчоор өрсөлдөх эрхийг олгоно.
Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Бүртгэлд хамрагдаж, тэнцсэн бүсгүйчүүдийн шалгаруулалтыг камерын өмнө нээлттэй явуулна. Насны хязгаар заахгүй, жингийн хязгаар тавихгүй. Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.
“Анухай фитнес шоу” нь Монголын хамгийн олон үзэгчтэй шоугаар үнэлэгдэж, дугаар бүрийг нь үзэгчид шимтэн үзэж ирснийг сошиал дахь 2.1 сая дундаж үзэлт, 4.3 саяын үзэлттэй оргил хандалтын үр дүн харуулдаг. Тус нэвтрүүлэг илүүдэл жинтэйгээ тэмцэж буй бүсгүйчүүдэд урам зориг өгч, богино хугацаанд эрүүлээр бие, сэтгэл, эрүүл мэндийн байдлаа өөрчлөх, спортоор хичээллэж, эрүүл чийрэг бие бялдартай болох боломжтойг бодит үр дүнгээр харуулдгаараа онцлогтой.
“Анухай фитнес шоу” нэвтрүүлгээр дамжуулан бодибилдингийн багш, дасгалжуулагч Н.Анухай 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн ялгаатай оролцогчдыг урьж, тэсвэр хатуужлаараа шалгарч, биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан нэг оролцогчийг ялагчаар тодруулдаг дүрэмтэй билээ.

Сэтгэгдэл ( 52 )