Ландо Норрисын бүсгүй гоо галбираа гайхуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Формула 1-ийн Азербайжаны гараанд “Макларен”-ий их британи нисэгч Ландо Норрис оноогоор тасархай тэргүүлж яваа Оскар Пиастрид бага ч гэсэн дөхөх боломж гарсан ч ашиглаж чадалгүй 7 дугаар байрт орсон. Сэтгэл санаа тааруухан бууж ирсэн Ландог найз бүсгүй Магуй Корсейро нь тосож авсангүй.

Корсейро энэ мөчид Индонезийн Балид амарч, сошиалын 2 сая дагагчийнхаа өмнө усны хувцастай гоолиг бие галбираа гайхуулан харуулахдаа “Балигийн өглөө” гэж бичсэн байлаа.

Корсейро өмнө нь Португалын хөлбөмбөгч Жоао Феликсийн найз бүсгүй байсан. Дөрвөн жил найзалсныхаа дараагаар өөр нэгэн алдартай тамирчин, Формула 1-ийн од 25 настай Ландо Норрисын бүсгүй болсон юм. Эхэндээ хоёулаа харилцаагаа нууцалж байлаа.

“Би олон найз бүсгүйтэй” гэж хэд хэдэн удаа Норрис хариултаас зайлсхийсэн ч удалгүй нууж чадахаа больсон юм. “Корсейро их энгийн бүсгүй. Амьдрал сайн мэднэ. Бид хоёр хэдэн жилийн өмнө танилцсан ч саяхнаас л хамтдаа байх болсон. Хамгийн гол нь түүнтэй хамт би яг өөрийнхөөрөө байж чаддаг юм. Бас хөгжөөн цэнгээн, адал явдалд дуртай нь таалагддаг. Хоёулаа нэг өдөр юу ч төлөвлөөгүй байснаа гэнэт л завь түрээслээд далайд гарчих жишээтэй.

Нэг л өөрчилчихмөөр юм байдаг юм. Гольфод даанч их дургүй. Бүр үзэж чадахгүй. Үүнийг нь өөрчилмөөр санагддаг” гэж Норрис өгүүлжээ.

Корсейро бол Португалын Сантаренагийн охин. Инстаграмд 2 сая, TikTok-д 800 мянга гаруй дагагчтай. Телевизийн олон ангит кинонд тоглосон, жүжигчин бүсгүй. Мөн рекламд их тоглодог. 2020 онд Португалын “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(202.9.46.152) 2025 оны 09 сарын 25

Удахгүй сална.

0  |  0
Top