30 настай, алдарт марафонч бэлтгэл дээр ухаан алдаад, сэргэлгүй өөд болжээ

Автор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

Дэлхийн аварга марафонч бүсгүй Шеварге Ален 30 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн талаар өчигдөр эмгэнэлт мэдээ түглээ.

Этиопын нийслэл Аддис-Абебагийн ойролцоо бэлтгэл хийж байхдаа гэнэт ухаан улдаж унаад, дахин сэргэлгүй нас баржээ. Одоогоор үхлийн шалтгааныг тодорхой мэдээлээгүй байна.

Ердөө дөрвөн сарын өмнө буюу тавдугаар сард Стокгольмын марафонд 2:30.38 цагийн амжилттай түрүүлсэн Ален мэргэжлийн тамирчны хувиар 27 марафонд оролцохдоо 12-т нь түрүүлсэн гайхамшигтай амжилтын эзэн байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд Тата-Мумбаигийн марафонд 2:29.34 цагийн амжилтаар түрүүлж, бэлтгэл ханаж, формдоо бүрэн орсоноо нотолж байсан юм.

“Бид зөвхөн аугаа тамирчнаа бус мөн залууст үлгэр дуурайлал болсон эрхэм нэгнээ алдлаа” хэмээн дасгалжуулагч нь өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар (66.181.179.70)  2025 оны 09 сарын 27

Гүйх маш аюултай гэдгийг эндээс хацгаа

0  |  0
Top