Индонезийн 19 настай гимнастикч бэлтгэл дээр гэмтэл авч, нас баржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 29

ОХУ-ын Пенза хотын спортзааланд Индонезийн шилдэг гимнастикч Науфал Такдир хүзүүндээ хүнд гэмтэл авсаны улмаас нас барсан золгүй явдал гарчээ.

Бэлтгэл хийж байсан тамирчин алдаа гаргаж поролонтой нүхэнд унахдаа хүзүүгээ хүнд гэмтээж, тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч эрчимт эмчилгээний тасагт 12 хоног эмчлүүлээд, таалал төгсчээ. Науфал Такдир дөнгөж 19 настай, мөдхөн Бангкокт эхлэх Зүүн-Өмнөд Азийн наадам болон Индонезид буюу төрөлх нутагтаа болох Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцож, олимпын эрх авах бүрэн боломжтойд тооцогдож байжээ.

“Индонезийн гимнастик шилдэг тамирчнаа алдлаа. Үхлийн шалтгаан бэртэл. Харамсалтай нь хүнд элемент хийхэд бэлэн биш байсан байна” хэмээн ОХУ-ын Спортын гимнастикийн холбооны дэд-ерөнхийлөгч Василий Титов мэдэгджээ.

Харин Индонезийн Спортын гимнастикийн холбоо “Науфал бол манай улсын хамгийн авъяаслаг тамирчдын нэг байлаа. Түүний үхэл Дэлхийн спорт, тэр дундаа Индонезийн гимнастикийн ертөнцөд хүнд гарз боллоо” хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-ын тал золгүй явдлын мөрдөн шалгалтад тусалж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэний зэрэгцээ тамирчны цогцсыг эх оронд нь тээвэрлэн аваачихад тусална гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f u PUTLER(150.228.177.67) 2025 оны 09 сарын 29

ORZuudaas oligtoi yum garahgui, huuhed alsan ch baij medne

0  |  0
S(103.229.120.131) 2025 оны 09 сарын 29

ANUSDI BOOW XXNOO BOOW DOLOOJ AL SEKSDI80955877VANXANDI SEXSEER

0  |  0
Зочин(202.126.89.135) 2025 оны 09 сарын 29

Оросуудтай их сүжрээд байвал тэгнэ ш дээ

0  |  0
Top