Формула 1-ийн Дэлхийн 7 удаагийн аварга, Их Британийн нисэгч Льюис Хэмилтон хайртай нохой Роскогоо үүрд унтуулах шийдвэр гаргажээ.
Роско хатгаа тусаж, уушгиараа өөрөө амьсгалах чадваргүй болсон тул амьсгалын аппарат залгуулж, дөрөв хоносон байна. Үүний дараагаар 12 настай нохойгоо Хэмилтон үүрд унтуулахаар шийджээ.

Роско бол веган хоолтон. Сошиалд 1.4 сая дагагчтай алдартай нохой юм. Эзнийгээ дагаж Формула 1-ийн орчинд очсоор байгаад олны хараанд өртөж, түмний хайртай амьтан болсон. Бульдогийн дундаж наслалт 8-10 байдаг бол Роско 12 насаллаа.
.jpg)
“Дөрөв хоног амьсгалын аппараттай байлгасны дараа Роскогоо үүрд унтуулах хэцүү шийдвэрийг гаргалаа. Роско эцсээ хүртэл тэмцсэн. Ийм сайхан найзтай хамтдаа амьдарч байснаараа бахархана. Жинхэнэ найз минь байлаа. Роског авч тэжээсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр. Хайртай амьтнаа алдах ямар хэцүү байдгийг би одоо бүрэн мэдэрч байна. Роско есдүгээр сары 28-ны орой гар дээр минь амьсгал хураалаа” хэмээн Хэмилтон өгүүлжээ. Формула 1-ийн зүгээс гашуудлаа илэрхийлсний зэрэгцээ мөн олон дагагчид нь эмгэнэл илэрхийлжээ.
.jpg)
Льюис Хэмилтон “Феррари”-д ирсэн ч амжилт тааруухан байгаа. Одоогоор хувийн дүнгээр зургаадугаар байрт явна. Нэг ч түрүү энэ улиралд хүртээгүй. Азербайжаны Гран-Прид наймдугаар байр эзэлсэн 40 настай нисэгч сүүлийн үед сэтгэл дундуур байгаагаа нуухгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )