БНСУ-ын Юхан корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр (AFoCO) буюу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон Тэрбум мод ТББ нар 2025.09.08-ны өдөр ойн тогтвортой менежментийг дэмжих зорилгоор "Ойн түймэрт өртсөн талбайн нөхөн сэргээлт төсөл" 4 талт хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн ба уг төслийн нээлт өчигдөр буюу 2025.09.30 -ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг дэвсгэрт боллоо. Тус нутагт 1996 онд 18,000га талбай түймэрт өртсөний 3,000га талбайд ирэх 5 жилд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл ( 0 )