Алькарас шүүгчийг “Та амьдралдаа теннис тоглож үзсэн биш” гэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 01

Японы нээлттэй тэмцээний финалд Тейлор Фрицтэй тоглох үедээ Карлос Алькарас бухимджээ. Хэдийгээр халуун цустай, сэтгэл хөдлөл ихтэй залуу ч гэлээ бухимдаж уурлах нь цөөн харагддаг. Харин энэ удаад хэсэг бухимдаад тайвширсан байна.\

“Тор орчмоос цохилт хийчихээд дараа нь бөмбөг рүү эргээд ямар ч амралтгүй арай чүү гүйхийг та хэвийн гэж бодож байна уу?” гэж испани теннисчнийг хэлэхэд шүүгч хариуд нь ямар нэг юм хэлсэн ч сонсогдсонгүй. “Энэ тэгээд хэвийн үү? гэж би асуулаа шүү дээ. За за, та угаасаа амьдралдаа теннис тоглож үзсэн ч биш” хэмээн Алькарас бухимджээ.

АНУ-ын Тейлор Фрицийг 6:4, 6:4-өөр хожсоноор, Японы нээлттэй тэмцээнийг түрүүг хүртсэн Алькарас 9 тэмцээн дараалан финалд шалгарч, өрсөлдсөн нь энэ юм.

Токиод ирээд, эхний тоглолтдоо шагай нь гэмтэж, тэмцээнийг орхичих дөхсөн ч тэвчиж тоглосноор хожиж, дараа дараачийн тойргуудад хөл эдгэж түрүүллээ.

“Яалт ч үгүй миний замналын хамгийн шилдэг улирал болж байна. Энэ оныг нэг их сайн эхлүүлээгүй. Сэтгэлзүйн асуудалтай, сэтгэл санаа тогтворгүй байсан. Гэвч одоо эргээд харахад, амаргүй үеийг давж гарснаа бодохоор бахархаж байна” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top